Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна
Папарацци

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

Эрхэм админBy Эрхэм админ06/06/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тайлан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүний уран бүтээлийн цэнгүүнд зарим дуучид “ирэхгүй” гэсэн талаар охин, дуучин Г.Эрдэнэтунгалаг мэдээлж, шүүмжилсэн байна.

Тэрээр “2000-аад оны эхэн үед аавын минь найз цагдаагийн хошууч Цогзол гэж эрхэм багын анд нь гэнэт өвчний улмаас бурхан болж, аав ээж хоёр минь найзынхаа хойдохын буянд зориулж дуун суварга босгосон нь “Зүүдэнд уяатай аав” дуу. Өдгөө нийтийн дууны ханхүү болсон Жавхлан энэ үед Баясгалантайгаа уран бүтээлийн зам салж байсан мөн аав нь тэнгэрт дэвшсэн хүнд үе таарч, энэ дуугаа аав ээж 2 маань Жавхлангаар дуулуулж байв. Жавхлан маань ард түмний өрөвч нинжин сэтгэл, энэ дууны буянаар өнөөгийн алдарт, өдий зэрэгт хүртлээ хайрлагдсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Монгол киноны сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Н.Батцэцэгт хань Машбат нь зориулж “Монгол Эгшиглэн” дууны шүлэг зохиож, ээж минь ая зохируулсаныг гавьяат Лосолын Болдбаатар маань дуулж амьдруулсан. Мөн тэрээр найз нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлсэн аав ээж хоёрын минь нас харгалзалгүй найзалдаг болсон Омог хэмээх их айлын сүлд дуу болох “Үерхэлийн дууг” дуулсан билээ.

Өнөөдөр ээж минь өөрийнхөө зохисон дуунуудаар “Эгшиглэнт Цэцэрлэг” хэмээх тайлан тоглолтоо хийх гэж байна. Аавыг өөд болсноос хойш ханьдаа зориулж буй уран бүтээлийн өглөг, нэг талаар. Нөгөө талаар өөрийн ганц биедээ багтаж ядсан их авьяасаа асгах түүхт өдөр нь. Гэтэл С.Жавхлан, Л.Болдбаатар хоёр утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна. Арай үнэрхэхгүй байлтай.

Хүний мөс чанар, ач санах сэтгэл гэдэг монгол хүний жудагт дээгүүр эрэмбэлэгдэх чанар аа. Ялангуяа Л.Болдбаатрыг ээж нь, ээжийг минь СУИС-ийн эчнээ хариуцсан захирал байхад хөтөлж авчран, хүүг минь хоолонд нь хүргэж өг хэмээж, ээж ч ээжийнх нь захиасыг ёс төрөөр нь болгосон гэж бодож явдаг. Аль ч ухаанаа бодсон миний манай хоёр ирээд дуулаад өгчих байх аа” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.