Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр захирамж гарган, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлосон билээ.Ингэхдээ ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэхээр захирамжид тусгажээ.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд:
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл,
- Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдах авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал,
- Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөл тухай асуудал,
- Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал