Ажил нь “Хангалтгүй” гэх үнэлгээ авсан “Багануур” ХК-ийн хуучин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нь уурхайчдыг турхиран замбараагүй байдал үүсгэж байна
“Багануур” ХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 09 өдрийн 13 дугаар тогтоолоор шинээр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ. Гэтэл хуучин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нь хэсэг бүлэг уурхайчин залуучуудыг татан оролцуулж, албан тушаалын төлөө шунан тэмцэж, замбараагүй байдал үүсгэж, уурхайн хэвийн ажиллах үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж эхэлжээ.
Албан тушаалд шунан, зуурч байгаа түүний 2025 оны хагас жилийн ажлыг үнэлэхдээ “Эрдэнэс Монгол” ХХК-аас “Хангалтгүй” гэж үнэлсэн байна. Учир нь 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Багануур ХК-д үйлдвэрлэлийн осол гарч хоёр эрдэнэт уурхайчны амь нас үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан.
Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож хүнд даацын экскаватор усанд автан бараг хоёр сарын нүүр үзсэн зэрэг шалтгаанаас үүдэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа юм байна. Бас болоогүй
“Багануур” ХК-ий хуучин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нь толгой компанитай осол аваар гарсан ийм үед “ажлаа өгнө” гээд тэтгэмж болох 60 гаруй сая төгрөгийг тооцуулан авсан байх юм.
Гэсэн хэдий ч уурхайчдыг турхиран эмх замбараагүй байдал үүсгэж, тэр бүү хэл уурхайчдын гэр бүл рүү амралтын өдөр үл ажран “сошиолд хийж буй мэдээ, мэдээллийг лайк дарах, комент бич” зэргээр байнга дарамталж наадмын өдрүүдийг өнгөрүүлсэн гэнэ. Тэрбээр юунд улайран шунан, залуучуудыг татан оролцуулж, ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзаж байна вэ. Хаа газар ажлаа олигтойхон хийж чадахгүй хэрнээ энэ мэт шоу зохион байгуулж, эмх замбараагүй явдал үүсгэдэг хурган дарга нар олширчээ. Ядаж ажлаа тултал нь хийсэн бол өөр хэрэг. Толгой компаниас нь ажлыг нь “Хангалтгүй” гээд үнэлсэн байхад чаргууцалдсаар байдаг нь сонин.

