Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Найман бөхөөс хориглосон бодис илэрчээ
Мэдээ

Найман бөхөөс хориглосон бодис илэрчээ

Эрхэм админBy Эрхэм админ07/29/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас допингийн шинжилгээний хариуг мэдээллээ.
Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг.
Энэ заалтын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны баяр наадмаар 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн бүх цэргийн наадам-аас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, алслагдсан дүүргүүдийн захиргаа, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран зохион байгуулж, хууль, дүрмийн дагуу авч ажиллаж байна.
Шинжилгээний сорьцуудыг 2025 оны 6 дугаар сарын 6-н болон 7 дугаар сарын 13-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany, www.idas-kreischa.de) рүү хүргэн өгч, лабораторийн шинжилгээнд хамруулсан. Түүнчлэн шинжилгээний хариу болон холбогдох баримт бичгүүдийг хяналттай, албан ёсны сувгаар хүргэх үүднээс Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны албан ёсны цахим шуудангаар нэгэн зэрэг хүлээн авч, мэдээллийн ил тод байдал, хамтын ажиллагааны зарчмыг хангасан.
Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага нь Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу шинжилгээний дүн, зөрчил, холбогдох арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд дараах мэдээллийг нээлттэй хүргэнэ.
Үүнд:
– Шинжилгээний эцсийн үр дүн
– Допингийн зөрчил гаргасан тамирчин болон холбогдох этгээдийн талаарх мэдээлэл
– Илэрсэн хориглосон бодис болон хориотой аргачлал
– Оноосон шийтгэл болон урьдчилсан байдлаар эрх түдгэлзүүлэлтийн шийдвэр
Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу тамирчдын дараах эрхүүдийг хангаж ажиллаж байна:
– Лабораторийн шинжилгээний хуудас болон “А сорьц”-ын баримт бичгийн багцыг авах
– “B сорьц”-ыг шинжлүүлэх хүсэлт гаргах
– Албан ёсоор тайлбар гаргах эрх эдлэх
– Допингийн эсрэг дүрмийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг хангах
Монгол Улсад допингийн эсрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, үндэсний бөхийн нэр хүндийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Цаашид допингийн хяналт, үр дүнгийн талаарх мэдээллийг тухай бүр олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж байх болно.
Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.