Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд болно
Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 4-18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна. Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 135’582 нь нийслэлд хамрагдах юм.


