Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Э.Ариунтунгалаг дугуйт цанын “Азийн цом”-ын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Мэдээ

Э.Ариунтунгалаг дугуйт цанын “Азийн цом”-ын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Эрхэм админBy Эрхэм админ08/07/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

БНСУ-ын Пёнчан хотод наймдугаар сарын 4-6-ны өдрүүдэд дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн боллоо.  БНХАУ, БНСУ, Тайвань, Тайланд, Монгол, Казахстан, Филиппин гэсэн долоон орон оролцсон тэмцээн ойр, холын зайн төрлүүдээр явагдаж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний сүүлийн өдөр болсон эмэгтэйчүүдийн 10 км сонгомол зайн бөөн гараатай уралдаанд Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртлээ. Тэрээр өмнөх хоёр зайд дөрөвдүгээр байрт орсон ба өчигдрийн гараанд амжилттай уралдаж, Тайвань, БНСУ-ын тамирчдын ард медальт байранд орлоо.Энэ зайд манай тамирчдаас 10 км-ын тэшилт зайн уралдаанд хүрэл медаль хүртсэн Н.Нандинцэцэг долоодугаар байр эзэлсэн бол Т.Ариунболд 10, Б.Номин-Эрдэнэ 12-р байрт орлоо. Нийт 24 тамирчин уралдсанаас Тайвань, БНСУ, Монголын тамирчид медальт байрыг эзлэв.

Харин эрэгтэйчүүдийн 15 км сонгомол техникийн бөөн гараатай уралдаанд БНХАУ, БНСУ-ын тамирчид медалийн эзэд болсон бол Б.Ачбадах дөрөвдүгээр байр эзэллээ. Т.Өсөх-Ирээдүй 9-р байр, О.Золбаяр 14, А.Хүслэн 24-р байрт орсон амжилтыг үзүүллээ. Нийт 52 тамирчин гараанаас гарснаас Монголын хоёр тамирчин эхний 10-т багтав.

Б.Ачбадрах 15 км тэшилт техникийн уралдаанд хүрэл медаль хүртсэн бөгөөд бусад зайд дөрөв, тавдугаар байр эзэлж баг тамирчдаа тэргүүллээ.

“Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч БНСУ-ын баг тэргүүлж, Тайвань, БНХАУ, Казахстаны баг удаалав. Монголын баг гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр тавдугаар байр эзэллээ.

Дугуйт цанын дараагийн “Азийн цом” цуврал тэмцээн ирэх аравдугаар сард Казахстан улсад болно.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.