Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Өсвөрийн Парламент-2025” хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ
Папарацци

“Өсвөрийн Парламент-2025” хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ

Эрхэм админBy Эрхэм админ10/02/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өсвөрийн Парламент-2025″ хөтөлбөрийг “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Манай хөтөлбөрт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 456 сурагч хамрагдсан бөгөөд үргэлжлүүлэн 126 сурагчаар бүл нэмэхэд бэлэн болоод байна. Тус хөтөлбөрт ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой. Энэ жилийн хөтөлбөр 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 06 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн хүрээнд парламентын боловсрол, хүний эрх, аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг, ойлголт олгож, багаар ажиллах ур чадвар, нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болно.
“Өсвөрийн Парламент-2025” хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагаас өмнө https://forms.gle/n6XWKKNYonMMDMRG9холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү. Жич: цахим анкет дараах хэсэгтэй байгааг анхаарна уу. Үүнд:
1. Хувийн мэдээллийн хэсэг
2. Видео бичлэг – Сэдэв: “Сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба Хүртээмж” /хугацаа: 2-3 минут/
3. Эсээ – Сэдэв: “Үе тэнгийн нөлөөлөл ба Бидний оролцоо” /үгийн тоо: 500-700/
4. Анги удирдсан багшийн батлан даалтыг батлагдсан загварын дагуу бичиж илгээнэ. /Батлан даалтын загвар: https://shorturl.at/wCGPT /
5. Нэр дэвшигч сурагчид өөрийг нь дэмжсэн 50 сурагчийн гарын үсгийг дараах маягтын дагуу цуглуулна. /Маягтын загвар: https://shorturl.at/yEbmw /
ШАЛГАРУУЛАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?
Энэ жилийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орсон бөгөөд хөтөлбөрийн оролцогчдыг орон даяар мессэж санал хураалтаар шалгаруулна. Тодруулбал, мандатын тоогоор харьяа аймаг, дүүрэгтээ хамгийн олон санал авсан 126 оролцогчийг шалгаруулах юм. Батлагдсан мандатын тоо:https://shorturl.at/c0Jrb
Хөтөлбөрт бүртгүүлсэн 21 аймаг, 9 дүүргээс нэр дэвшигч сурагчдын танилцуулга, мэдээлэл болон санал хураалтын явцыг 2025 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нь “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сошиал хаягууд болон ikon.mn цахим хуудаст байршуулах болно.
САНАЛ ХУРААЛТ
“Өсвөрийн Парламент-2025” хөтөлбөрт хамрагдах нэр дэвшигчийг сонгон шалгаруулах санал хураалт 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 07:00 цагт /Улаанбаатарын цагаар/ эхэлж, орой 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өөрийн аймаг, дүүрэгт нэр дэвшиж буй сурагчийн хувийн дугаарыг тусгай дугаарт илгээн саналаа өгнө. Нэг дугаараас зөвхөн нэг санал өгөх боломжтойг анхаарна уу. Санал хураалтаар шалгарсан сурагчдын нэрсийг 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтэд зарлана.
Хөтөлбөрийн удирдамжтай https://shorturl.at/hulqkхолбоосоор танилцана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг “Өсвөрийн Парламент хөтөлбөр” фэйсбүүк хуудас,“teen.parliament“ инстаграм хаяг болон 89006688, 99187323 дугаарын утсаар, [email protected] цахим шуудангаар авахболомжтой.
гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.