Өнөөдөр (2026.03.24) 16:00 цагийн орчимд цементийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цемент шохой” ХХК-д ноцтой осол гарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Уг ослын дараа аврах ажиллагаа явагдаж, осолдсон иргэнийг 20:00 цагийн үед гаргаж авсан гэх мэдээлэл байна. Ослын шалтгаан, нөхцөл байдал одоогоор албан ёсоор тодорхой болоогүй байна.
Мөн тухайн үйлдвэрийн удирдлага ослын үеэр газар дээрээ байгаагүй гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.


