“Бизнес фокус” ХХК нь Өмнөговь аймгийн харьяалалтай компани биш байтал Засаг дарга Н.Энхбатыг засаг даргын орлогч байх үеэс нь авлига өгч тендерт шалгарч, чанаргүй барилга барьдгаараа цуутай болсныг Өмнөговьчууд ярьдаг.

Өөрөөр хэлбэл бусад компаниудын боломжийг хулгайлсаар байгааг Өмнөговь аймгийнхан одоо ч ярьсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд 6.2 тэрбум төгрөгийн төсөвтэй Ахмадын сувиллын барилгыг Засаг дарга Н.Энхбатаар “мундагдуулан” авсан ч чанаргүй гүйцэтгэсний дээр дахин төсвөөс нэмэлтээр мөнгө гаргуулахаар санаархаж байгаа гэнэ шүү.
Мөн Түрээсийн орон сууц хөтөлбөрийг түрээслэх, өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлэх хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх тендерт аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ганхуягийн ээж Сувдаагийн эзэмшлийн газар дээр орон сууц барьж түрээсийн орон сууц нэршлээр төрд “шахсан”.

Энэ орон сууцны барилга нь Ганхуягийн ээжийн нэрээр нэрлэгдсэн Сувд хотхон юм. Энэ хотхон Даланзадгад сумын төвд нэгдүгээр сургуулийн баруун урд байрладаг.

Засаг даргын найзууд нэг нэгээрээ ийнхүү төсвийн мөнгөөр “наргиж”, нийлж хамсаж тендер худалдан авч завшдагийн сонгодог жишээ энэ байна.

