
Нийтийн дууны урлагийн тайзнаа өөрийн өнгө төрх, уянгалаг хоолойгоороо танигдсан дуучин Э.Мөнгөнчимэг фэнүүдийнхээ анхаарлыг дахин татлаа.
Тэрбээр энэ удаад БНСУ-ын Сөүл хотод авахуулсан өөрийнхөө хагас нүцгэлсэн зургаараа цахим хуудасаа чимсэн байна.
Түүний өөртөө итгэлтэй төрх, эмэгтэйлэг хэв маягийг олон хүн сайшааж, “сайхан хоолойтой төдийгүй сайхан бүсгүй”гэжээ.
Уран бүтээлээсээ гадна хувийн хэв маяг, дүр төрхөөрөө олны анхаарлыг татдаг тэрбээр сошиал орчинд идэвхтэй байж, дагагчидтайгаа амьдралынхаа сонирхолтой мөчүүдийг хуваалцсаар байна.



