Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
Мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрхэм хүндэт ард иргэд ээ
Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Монголынхоо нийт ард иргэд, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд, эх оронд маань айлчлан ирсэн эрхэм хүндэт зочид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Монгол наадам бол төрт ёсоо дээдэлж, түүх соёлоороо бахархахын зэрэгцээ ирээдүйдээ итгэх итгэл, эх орноо хөгжүүлэх эрмэлзэл, монгол хүн бүрийн хийморь золбоо, эв нэгдлийг сэргээдэг дэлхийд хосгүй гайхамшигт баяр билээ.
Улиран өнгөрч буй хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурал иргэдийнхээ эрх ашиг, улс орны хөгжлийг эрхэмлэсэн олон чухал хууль, бодлогын шийдвэрийг баталж, иргэнээ сонсдог, хүн төвтэй, таны оролцоо, таны хяналтыг бодит болгосон НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ-ын шинэчлэлийг бодит ажил болгон эхлүүллээ.
Иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчрах татвар, нийгмийн хамгаалал, гэр бүл, эрүүл мэнд, эдийн засгийн эрх чөлөө, төрийн засаглалын шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтын хүч, зөвшилцлийн үр дүн гарсныг онцлон тэмдэглэж байна.
Улсын Их Хурлын баталсан хууль бүхэн цаасан дээр үлдэх бус, иргэн бүрийн амьдралд бодит өөрчлөлт авчирч, айл өрхийн амьжиргаа, бизнесийн орчин, улс орны хөгжилд үр өгөөжөө өгөх нь хамгийн чухал билээ. Энэ зорилгын төлөө төр, иргэн, хувийн хэвшил хамтын хариуцлага, харилцан итгэл дээр тулгуурлан нэгдэн ажиллах учиртай.
Эрхэм иргэд ээ,
Хүндэт наадамчид аа.
Өнөө жилийн үндэсний их баяр наадам монгол хүн бүхэнд шинэ эрч хүч, шинэ итгэл, шинэ үйлс бүтээлийн урам зориг хайрлаж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр хамтдаа урагшлахыг билэгдэн ерөөе.
Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, хүчит бөхчүүдийн уран дэвээ, хурдан морьдын эрчит төвөргөөн, цэц мэргэн харваачдын уухай, хүүхэд багачуудын гийнгоон дуу монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай.
Монгол Улс маань хөгжин дэвшиж, төр нь төвшин, иргэд нь эв нэгдэлтэй, айл өрх бүхэн аз жаргал, элбэг хангалуун амьдралтай байж, ирээдүй хойч үеийн маань зам мөр үргэлж гэрэлтэй байх болтугай.
Дэнж хотойтол сайхан наадаж, дэлгэр сайхан зусахыг хүсэн ерөөе!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
САНДАГИЙН БЯМБАЦОГТ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026
Сэтгэгдэл үлдээх Болих

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.