“Киви” хамтлагийн дуучин Ука рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа хэдийнээ олсон нэгэн. Тун ч хөдөлмөрч нэгэн хэмээх үнэлгээг олон нийтээс авсан тэрбээр мөн л хамгийн мэдрэмжтэй дуучдын нэг. Түүний амжилтын нууцыг нөхөртэй нь холбон тайлбарлах хүмүүс олон бий. Түүний нөхрийг Г.Эрдэнэчулуун гэдэг. Тун ч амжилттай яваа бизнесменүүдийн тоонд зүй ёсоор бичигддэг тэрбээр Укагийн дүү Уранзаяагийн найз залуу Бээгийтэй тун ч төстэй нэгэн ажээ.
Д.Уранзаяагийн хувьд найз залуутайгаа нэг газар ажилладаг байхдаа танилцсан гэх бөгөөд тун ч жаргалтай байгаагаа олон нийтэд зарлаад амжсан нэгэн. Түүний найз залуу “ZU” шөнийн клубд DJ хийдэг бөгөөд эгчээсээ үлгэр дуурайл авдаг Д.Уранзаяа энэ удаад ч мөн эгчийнхээ нөхөртэй тун ч адилхан нэгнийг сонгосон байх аж.
Ингээд тэдний хувийн зургуудаас хүргэж байна.