Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Хар тамхины хэрэгт холбогдсон Солонгос эрийн хэрэг шүүхэд шилжлээ
нийтлэлчид

Хар тамхины хэрэгт холбогдсон Солонгос эрийн хэрэг шүүхэд шилжлээ

coolBy cool05/29/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Таны харж байгаа энэ эрийг Ким Ён Жү гэдэг. Монгол улсад ажлын бус аяллын визтэй бөгөөд тамхи хадгалж байгаад цагдаад саатуулагдаж байсан юм. Өдгөө түүний хэрэг шүүхэд шилжээд байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт түр оршин суугч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Жү нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм “Каннабис” хадгалж байсныг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийг Нийслэлийн Прокурорын Газрын хяналтан дор эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах үйл ажиллагааг хийж дуусан яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Жүд Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд одоогоор хурлын тов гараагүй байгаа юм. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх юм нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. Улмаар ял эдэлсний дараагаар Монгол  улсаас албадан гаргах юм.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хар тамхины хэрэгт холбогдсон Солонгос улсын иргэн Ким Ён Жү гэгч нь Монгол улсад аяллын визтэй амьдарч байгаа аж. Түүний хувьд гоо сайхны барааг цахим орчинд худалдаалан ашиг олдог байна. Ингэхдээ тэрбээр татварт мөнгө төлдөггүй, түүний зарж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан эсэх МХЕГ-ын бичиг огт байдаггүй нь эрсдэл дагуулж байгаа юм. Хэрвээ бизнес эрхлэн ашиг олж л байгаа бол татвар төлөх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр татварт мөнгө төлдөггүй болох нь ебаримт олгодоггүй байдлаас нь харж болно. Өөрөөр хэлбэл аяллын визтэй хүн бизнес эрхэлж байгаа нь Монгол улсаас албадан гаргах үндэслэл бөгөөд гэмт хэрэгт холбогдсон тул ГИХГ-аас хэргийг хэрхэн шийдвэрлэх эсэхийг харгалзан Монгол улсаас албадан гаргах юм байна.

Бид хар тамхины хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлэх болно.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудлыг огт хэлэлцэхгүй

05/27/2026

Б.Пүрэвдагвын томилгоо хууль зөрчиж байна

05/26/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.