Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Та хоёр нэг нэгнээсээ уйдаж эхэлсний 5 шинж
нийтлэлчид

Та хоёр нэг нэгнээсээ уйдаж эхэлсний 5 шинж

coolНийтэлсэн: cool06/09/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ихэнх хосууд нэг нэгнээсээ залхаж, хөндийрч байгаа мэдрэмжийг төдийлөн анзаардаггүй. Зарим нь бүр хоорондоо огт муудалцахгүй байгаагаа хэвийн мэтээр хүлээж авах нь ч бий. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь тэдний хайр сэтгэл хөрсөнтэй холбоотой байдаг аж. Тиймээс хосууд маань өөрсдийн харилцаандаа анхаарч байх хэрэгтэй шүү.

1Та өөрийн үзэл бодлыг батлахыг хүсэхгүй байх

Та “Өөрийнхөө зөв гэдгийг баталбал хэрүүл үүсэх учир би стресстмээргүй байна” хэмээн бодож байж болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ төгс харилцаа хэрүүлгүй байна гэж байдаггүй бөгөөд өөрийнхөө зөв гэдгийг батлахыг хичээх нь энгийн л үзэгдэл билээ. Энэ бол хамтрагчдаа сэтгэл хөдлөө илэрхийлэх нэгэн арга юм.

Хосуудын харилцаа хөрж, нэг нэгэндээ сонирхолгүй санагдаж эхлэх үед тэд хэрүүл хийх хүсэлгүй болж, хэн нь ч өөрийн зөв болохыг батлах гэж оролддоггүй. Учир нь нэг нэгнээ юу гэж бодох нь тэдэнд хамаагүй болж эхэлдэг аж.

Ихэнх хүмүүс хоорондоо огт зөрчилддөггүй хосуудыг хамгийн төгс гэдэгт итгэдэг. Угтаа бол маргалдахгүй байгаа нь тэдний харилцаагаа үл тоож байгаагийн илрэл байдаг юм.

2Ахуйн ажлаа хувааж хийж, хөршүүд мэт амьдрах

Хосуудын сонирхол, амьдралын үзэл баримтлал болон ирээдүйг харах өнцөг өөр байх нь хэвийн л үзэгдэл юм. Гэхдээ харилцааны эхэнд хамтрагч чинь таныг ойлгохгүй, огт буулт хийхгүй байвал та хоёрын харилцаа хөндийрч, салж ч мэдэх юм.

Мөн хамт амьдарч байгаа хэрнээ нэг нэгнийхээ хүсэл сонирхлыг ойшоохгүй, өөр өөрсдийн дуртай зүйлсээ л хийж байгаа бол ирээдүйд сайхан амьдрах нь юу л бол. Тиймээс таны амьдралын хэв маяг хайрттай чинь хэр нийцэж байгааг сайтар анзаарах хэрэгтэй шүү.

3Та хэтэрхий завгүй байгаа учир харилцаандаа анхаарахгүй байгаа

Хүсэл байвал цаг зав хэзээд гардаг гэдгийг санах нь зүйтэй. Учир нь завгүй ажил, хэт ядаргаа нь хайртай хосуудын харилцаанд хэзээ ч нөлөөлөх ёсгүй юм.

Мөн “Би маш их завгүй байна” гэдэг нь “Би хүсэхгүй байна” гэсэн үгтэй бараг л утга ижил байдаг. Тиймээс өөр шалтгаан хайх хэрэггүй. Мөн та хоёр үргэлж уулзах завгүй, бие биедээ ярилцах цаг гаргаж чадахгүй байгаа бол харилцаагаа дуусгасан нь дээр болов уу?

4Та хоёр ирээдүйгээ төлөвлөдөггүй

Хэн ч гэрлэлт, хүүхэд, зуслангийн байшингийн талаар ярь гэж хэлээгүй. Учир нь энэ төрлийн сэдвээр удаан хугацааны турш харилцаагаа баталгаажуулж чадсан хосууд л ярилцдаг юм. Гэхдээ та хоёрын хооронд ирээдүйн талаарх яриа огтхон ч өрнөдөггүй бол харилцаандаа анхаарал хандуулж эхлэх хэрэгтэй шүү.

Ихэнх хүмүүс хэн нэгэнтэй болзож эхлэхдээ тухайн хүнтэйгээ ирээдүйд хамт амьдарна гэсэн төлөвлөгөөг гаргаж эхэлдэг. Харин амралтын өдрүүдээр юу хийх эсэхээ ч шийдэж чаддаггүй хосуудын харилцаа тийм ч удаан үргэлжилдэггүй гэдгийг санаарай.

5Та хоёр нэг нэгнээсээ тусламж хүсдэггүй

Хэрвээ та хоёр нэг нэгнээсээ тусламж гуйхыг хүсдэггүй бол “Яагаад” гэдэг асуултыг өөрсдөөсөө асуух цаг нь иржээ. Учир нь хосууд үргэлж хоорондоо нээлттэй, чөлөөтэй харилцах хэрэгтэй байдаг. Тиймээс хэрвээ танд хайртын чинь туслалцаа хэрэгтэй байгаа бол түүнээс санаа зоволгүй гуй. Харин тэгэж чадахгүй байгаа бол хөндий харилцаагаа дуусгасан нь дээр шүү.

Та хоёр нэг нэгнээсээ тусламж хүсдэггүй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.