ТХШ, МУАЖ хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай нэгэнтээ:
“Зоосоор төлдөггүй үйлийн үр гэж бий
Залиар тулдаггүй туйлын үнэн гэж бий
Зээлээр сунгадаггүй хүний нас гэж бий
Зэдээр хуурдаггүй нүглийн нүд гэж бий…” гэж хэлсэн байдаг. Энэ яваа нэгэн насандаа ХҮН ШИГ ХҮН байж чадвал болох нь тэр шүү.
САНДАРСАН ҮЕД ТАНЬ ГАРЦААГҮЙ ХЭРЭГ БОЛОХ ТАРНИ
Хараал жатгаас зайлахад – Пад ламаа са хамаа пад
Хор шарыг дарахад – Ум мана хам хам суухаа
Аюул тулгарахад – Ум маань мусмали хум пад
Айж тэвдэхэд – Шар шармай ная ий суухаа
Аян замд – Дата ята хум дий хум дий суухаа
Апиваа бүхнийг бүтэлтэй болгоход – Ум агани агани, ажила мандали мандали суухаа
Хүүхэд тэвдүүлж сандаргахад – Ум даарий дүд даарий дүрээ суухаа
Хийморь бадраахад – Гүндүү сарваан дүдүү хо базар аюухий суухаа
Муу бүхнээс зайлахад – Ээ ма хо ум пааний пааний суухаа
Муу юм зүүдэлж хар дарахад – Ум сасаа маама суухаа. Ум загаа лияа суухаа /сэрээд 3 унш Ослоос сэргийлэхэд – эм хо умаа паани пааний суухаа /өглөө бүр/
Нохой нэрээр нь дуудахад баярладаг бол муур болгоомжилж, үл итгэдэг
Муур ч бас нохойны нэгэн адил өөрийнхөө оноосон нэрийг мэддэг гэнэ. Ингээд зогсохгүй гэрийн тэжээмэл муурнууд эзэн нь уух дуртай сүүг нь хөргөгчнийхөө хаана хийдгийг, тэр бүү хэл гэрийнх нь интернэт буюу Wi-Fi хаанаас хэрхэн ажиллаж байгааг ч андахгүй мэддэг байна.
Учир нь муурны долгионыг мэдрэх чадвар нохойныхоос хэд дахин илүү хөгжсөн байдаг аж. Японы эрдэмтэд муурны дээрх чадваруудыг судалж тогтоожээ. Энэ судалгаанаас өмнө хүмүүс муурыг нэрээр нь дуудахад нохой шиг сортосхийн чагнаархдаг гэдэгт итгэдэггүй байсан гэж хэлж болно. Гэхдээ Токиогийн Софиягийн их сургуулийн судлаачдын тогтоосноор муур өөрийг нь нэрээр нь дуудахад нохой шиг баярлан догдолдоггүй гэнэ.
Эсрэгээрээ муур нэрээр нь дуудсаны хариуд намайг эд нар яах гээд байна гэсэн шинжтэй сэрэмжилж, үл итгэсэн байдалтай хүлээн авдаг болохыг япон эрдэмтэд нарийн судалжээ. Судалгааг удирдан явуулсан эрдэмтэн Сайто бүр жоохон хүүхэд байхаасаа муур тэжээх дуртай, муураар өвчилсөн хүүхэд байсан тухайгаа Scientific Reports хэмээх шинжлэх ухааны чиглэлээр бичдэг сэтгүүлийн сурвалжлагчид ярьсан байна. “Би мууранд хайртай.Учир нь тэд бол үнэхээр эгдүүтэй, бас их хувиа хичээсэн зантай амьтан.
Тэд нохой шиг байнга эрхэлж нялуураад байдаггүй. Хэрэв чи тэжээдэг муураа өөрөөсөө хол байлгахыг хүсч байгаа бол муур тэрнийг чинь мэдрээд өөрөө аяндаа холдоод явчихдаг” хэмээн тэрээр муурыг магтжээ. Сайто өсч том болох тусмаа муурыг гүнзгий судлах хүсэлдээ тэсэлгүй ихээр хөтлөгдөж явсаар саяхан хүссэн амжилтандаа хүрээд байгаа нь Софиягийн их сургуулийн эрдэмтдийг удирдаж хийсэн дээрх судалгаа юм.
Эх сурвалж: National Geographic