Ирж буй 2019 онд аз авчрах өнгөнүүдийг фенг шуйн мастерууд тодорхойлон гаргажээ. 2019 онд дорнын хуанлигаар гахай жил болж буй бөгөөд гал, төмөр махбодьтой байх аж.
Тиймээс жилийн үндсэн махбодийг илтгэсэн галыг илтгэсэн улаан, улбар шар, тод ягаан өнгө, мөн төмрийг илтгэсэн цагаан, алтлаг өнгөтэй эдлэл хэрэглэл, хувцас, эд зүйлс өдөр тутамдаа хэрэглэх нь аз дуудах болно. Хүн төрөлхтөн байгальтайгаа илүү ойр амьдарч, амьдралын эрч хүч энергиэр цэнэглэгдэн амжилт, аз дуудах итгэл өнөөг хүртэл оршин буй.
Дэлхийн энергийг өөрийн төрсөн жилийн махбодьтойгоо уялдуулахад фенг шуйн гол ухаан агуулагддаг гэдэг. Тиймээс тухайн хүний эд хэрэглэл, байр сууц, ажлын байр, өмссөн хувцасны өнгө гээд бүгд сайн муу энергийг оршин буй газраа ялгаруулж байдаг учир сайныг дуудаж, мууг үлдэн хөөхөд фенг шуйн ээлтэй өнгөнүүд тусладаг.
Ирэх онд аз авчрах ерөнхий өнгөнөөс гадна 12 жил тус бүрт ээлтэй байх өнгөнүүдийг ч танилцуулж байна.