Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Аялаж зугаалахдаа заавал хийж идэх 5 төрлийн шорлогны жор
нийтлэлчид

Аялаж зугаалахдаа заавал хийж идэх 5 төрлийн шорлогны жор

coolBy cool07/02/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аялал зугаалгын улирал ирсэнтэй холбогдуулж хүн бүр л агаар салхинд гарч шорлог хийж идэхээр төлөвлөж байгаа болов уу? Тэр ч утгаараа бид танд зориулж олон төрлийн аргаар шорлог хийх жорыг хүргэж байна. Та бүхэн амралтын өдрүүдээ гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ сайхан өнгөрүүлээрэй.

Хэрхэн махаа сонгох вэ?

Шорлогонд хонины мах илүү тохиромжтой байдаг. Түүнчлэн та шорлогоо хонины сүүлтэй хослуулбал илүү шүүслэг, сайхан амттай болно гэдгийг санаарай.

Махаа амтлах:

Хонины махыг амтлахад 2-4 цаг байхад л хангалттай юм. Ингээд бид танд 3 кг махыг олон төрлөөр хэрхэн амталж болохыг зааж өгье.

1. Сонгинотой шорлог

Орц:

– 1-2 ширхэг сонгино

– Давс, нунтаг хар перец амталгаагаар


Хийх арга:

Хэдий чинээ их сонгино байна төдий чинээгээрээ мах тань илүү амттай болно гэдгийг санаарай. Сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчээд бусад хүнсний ногоо болон амтлагчаа нэмж холиод, сайтар хутгахад л хангалттай юм.

2. Сонгины шүүсээр амталсан шорлог

Өмнөх жороос ялгаатай нь энд зөвхөн сонгины шүүсийг л хэрэглэнэ. Энэ нь бусад амтлагчтай нийлснээр махыг илүү шүүслэг, сайхан үнэртэй болгож өгдөг юм.

Орц:

– Давс, нунтаг хар перец амталгаагаар

– 1½ сонгино

– 4 цайны халбага гоньд

– 4 цайны халбага орегано

– 2 цайны халбага кориандэр

– 2 ширхэг розмарин

Хийх арга:

Хонины махан дээрээ давсаа цацаж, махандаа шингээгээд, сонгиноо блендэрт хийж шүүсийг нь гаргаж авна.

Дараа нь махан дээрээ сонгины шүүсээ хийж, дээрээс нь амтлагчуудаа хольж сайтар хутгаарай.

3. Дарсаар амталсан шорлог

Дарсаар амталсан мах нь маш зөөлөн, шүүслэг болдог.

Орц:

– 1 кг сонгино

– Шорлогны амтлагч

– Давс амталгаагаар

– 800 мл хуурай цагаан дарс

Хийх арга:

Сонгиноо нарийн цагираг хэлбэрээр хэрчээд, амтлагчуудтайгаа хольж хутгаад, дээрээс нь дарсаа хийнэ.

4. Сонгино, сармис, улаан лоолиор амталсан шорлог

Хүнсний ногоо нь махыг сайхан үнэртэй, амттай болгож өгдөг юм.

Орц:

– 1½ кг сонгино

– 1½ хумс сармис

– 2-3 улаан лооль

– Шорлогны амтлагч амталгаагаар

– Давс, нунтаг хар перец амталагаагаар

Хийх арга:

Сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчээд мах руугаа хийнэ. Тэгээд сармисаа жижиглэж хэрчээд, улаан лоолио 8 хэсэг хуваана. Дараа нь улаан лооль болон давс, шорлогны амтлагчаа махандаа хийж сайтар хутгаарай.

5. Улаан лоолины шүүс, ногоон ургамлаар амталсан шорлог

Улаан лоолины шүүс нь хонины махыг илүү зөөлөн болгодог байна.

Орц:

– 1 багц яншуй

– ½ багц базилик

– Давс амталгаагаар

– Шорлогны амтлагч

– 70 мл ургамлын тос

– 1 кг сонгино

– 600 мл улаан лоолины шүүс


Хийх арга:

Яншуйгаа жижиглээд давс, амтлагч, ургамлын тостойгоо холино. Дараа нь сонгиноо хагас цагираг хэлбэртэй хэрчиж, дээрээс нь бага зэрэг давс хийгээд гараараа нухна. Эцэст нь махан дээрээ сонгино, ногоо, улаан лоолины шүүсээ хийгээд сайтар хутгаарай

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа

04/04/2025

Шүүхийн ажилчдаа чадавхжуул ШЕЗ-ийн дарга Н.Мөнгөнцэцэг ээ

03/31/2025

Амьдралд үхэх биш амьдрах зориг хэрэгтэй буюу “Амьдрахуй” жүжиг

03/31/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.