Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Монголчуудын хийсэн цахилгаан машин Хятадад бараг хоёр дахин хямд үнээр зарагдаж байна
Фото

Монголчуудын хийсэн цахилгаан машин Хятадад бараг хоёр дахин хямд үнээр зарагдаж байна

coolBy cool07/05/20199 сэтгэгдэл1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголчууд цахилгаан машин үйлдвэрлэж байгаа гэх таатай мэдээ цахим орчинд тархаад байгаа. Тэгвэл Монголд үйлдвэрлэгдэж байгаатай ижил хүчин чадал бүхий машин цахим орчинд бараг хоёр дахин хямд үнээр худалдаалагдаж байна.

Монгол улсад цахилгаан машин унаж байгаа бол дугаарын хязгаарлалт, татвараас чөлөөлөгдөж байгаа. Тэгвэл Монгол улсад цахилгаан машин үйлдвэрлэж эхлээд байгаа. Тодруулбал, “Монгол машин байгууламж” ХХК 220 вольтод 2 цаг цэнэглээд 100 км явдаг, 50км цаг хүртэл хурдалдаг хоёр хүний суудалтай машин хийж зах зээлд 14.5 сая төгрөгөөр худалдаалж байгаа билээ.

Тэгвэл Монголчуудын хийж байгаатай тун төстэй, ижил хүчин чадал бүхий цахилгаан машин БНХАУ-ын зах зээлд хоёр дахин хямд үнээр зарагдаж байна.

Авах тоо хэмжээнээс хамаарч 3300-3800 ам.доллараар таны харж байгаа машин зарагдаж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар  2658.11 төгрөгийн ханштай байна. Үүнийг  Монгол мөнгөөр тооцох юм бол 8 771 400 төгрөг болж байгаа юм.

Хятадын зах зээлд зарагдаж байгаа машин, Монголд угсарсан эсвэл зохион бүтээгдсэн машин ийм төстэй байгаад, үнэ нь яагаад ийм эрс тэс байгааг “Монгол машин байгууламж” ХХК, “Монгол машин индустриал”ХХК-ийн хамт олон тайлбар хийх биз ээ…

Монголчуудын бүтээсэн машин, Хятадад зарагдаж байгаа машин хоёрын зургуудаас хүргэж байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

9 сэтгэгдэл

  1. батжаргал on 07/05/2019 10:57

    монголчуудын хийсэн юм бүхэн өндөр үнэтэй.учир нь монголчуудын шунал тачаал дийлддэггүй.нэг нугалахгүй бол бизнес биш гэнэ.бусад улсад ашиг 15-20% байвал сайн бизнес гэгддэг.

  2. Zochin on 07/05/2019 11:26

    Монголд үйлдвэрлэсэн юм авах гэхээр үнэ өндөртэй мөртлөө чанар нь бага байдаг. Жишээ,
    1. Үзэсгэлэнд очоод ванн авлаа. Бэлэн болгох гэж 3-4 өдөр товлосон өдрөөсөө унжлаа. За энэ ч яахав байдаг л асуудал гээд тоосонгүй. Ванн ирлээ, гэвч хэмжээ нь таардаггүй, яав ийв гэсэн чинь хэмжээ алджээ гээд 2 талаас нь хөрөөдөж гарлаа, нөгөө ванны ирмэг гэж арзайсан сарзайсан юм болов.
    2. Хүүдээ Монгол ахуйгаа мэдэг гээд угсардаг гэрийг тавилгатайг нь 150,000 орчим төгрөгөөр авлаа. Шөнөжин сууж угсарлаа, хүү маань тэгэсхийгээд дургүй нь хүрээд унтаад өглөө. Оюутан дүүтэйгээ шөнөжингөө сууж, наахыг нь нааж чимхэхийг нь чимхэж ямарч байсан босгоод авлаа. Юун дахин угсрах, дахин задалбал тэр гэр болохгүй ээ, Хүүхдээ гэр яаж барьдгийг заах гэсэн биш шөнөжингөө өөрөө дэглүүлж, цаасаар хийсэн тавилгыг эвлүүлэх гэж үйлээ үзлээ. Хэсэг болгоныг нь наачихсан. Одоо хүү маань хааяа нэг очиж харж байгаа харагддагийн. Гэтэл хүүдээ бага байхад нь авсан 10,000 төгрөгөөр авсан цуврал puzzle ном (Хятадад хийсэн) одоо болтол байдаг. Байнга задлаад эвлүүлнэ. Өндөг шоколадны (3000 төг) доторхи машинуудаа хэдэн янзаар задалж эвлүүлнэ. Яах ч үгүй.
    3.Эсгий табчик авлаа. 10 хонохгүй ул нь салчихлаа.
    4. Вок авлаа. Заасан хэмжээгээр нь хийлээ. Хувцас хирэн саарал
    5. Ноолууран хувцас авах гээд орцыг нь асуусан чинь худалдагч нь мэдэхгүй ш дээ гэхийн

    За нэг иймэрхүү байхад бид яаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих вэ?

  3. ZOCHIN on 07/05/2019 11:53

    CHINA 14OOOOOOOO MONGOLIA 32OOOOO SAY XEN NI XUCHTEI BNA.

  4. МОНГОЛ on 07/05/2019 12:21

    Дээрхи хүний бичсэн сэтгэгдэлтэй 100%санал нийлж байнаМанайхан хятадтай өрсөлдөж чадахгүй Тэднээс илүү сэтгэж байж л дээр нь гарнаХарин мал түүний бүтээгдхүүнээр өрсөлдвөл л/үнэ хямд байх Дэлхийн зах зээл учир маш ихээр хийх Гэхдээ мах биш Бид тэрбум хүнийг хооллож чадахгүй Манай малыг 1 өдөрт л иднэ/бид амжилт гаргаж магадгүйИймд сүүлийн үеийн тт хэрэгтэйҮүүний том баячууд хийх естойЭнэ бол миний л бодол Монголчуудыг муулаагүй шүүМанайхан АМЖИЛТ

  5. Л.Даваа on 07/05/2019 12:29

    манай монголд үйлдвэрлэл явуулахад ихэнх түүхээ эдээ импортоор авдаг болохоор өртөг өндөр гарна шүү дээ Харин дотооддоо машин хийж эхэлсэн нь бахархууштай л байна Баяр хүргэе Дотоод үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чанаржуулах хэрэгтэй байна

  6. tur on 07/05/2019 13:32

    mash chanartai yum baih daa

  7. ган on 07/05/2019 15:17

    Үнэтэй ч байсан дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй , Харин эвдрэл гэмтлийг богино хугацаанд засах, шинэчлэл хийх үүргийг үйлдвэрлэгч ядахдаа 3 жилийн хугацаанд хариуцаж байвал сайн. Ийм машин олныг үйлдвэрлээд хотын А.Б бүсэд түрээсээр ашиглуулах хэрэгтэй. Том машинтай нөхдүүд хотын захын авто зогсоолд машинаа тавьчихаад төв доторх ажлаа ийм машинаар амжуулвж байвал зардал хэмнэнэ, түгжрэл буурна, утаа буурна гэх мэтэд ихээхэн нэмэр болно шүү. Хятад түрээсийн дугуйгаар маш их амжилт олж байгааг дарга нар минь сайн судалдаа

  8. Монгол on 07/05/2019 18:44

    СОЛОНГОС ХҮМҮҮС ҮНЭТЭЙ Ч ГЭСЭН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭН СОНГОДОГ ХЯТАД ЮМ ХЯМД ХУУРАМЧ ГЭДГИЙГ ДЭЛХИЙД МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИЖ ӨӨРСДИЙГӨӨ МУУЛЖ БУЙ ХҮМҮҮСЭЭС ӨӨР БАЙХГҮЙ БАЙХ.ҮЗСЭН ХҮН АВБАА АВСАН ХҮН ХАЯБАА ГЭДЭГ ХЯТАД СОНГОЛТОО ХУВЬ ХҮНИЙ ТОЛГОЙНЫ АЖИЛ Л ДАА

  9. zochin on 07/06/2019 10:17

    Hytad hymdaaraa delhiig ejlene.Mongol une tsenetei gedeg ni HARAGDAJ BNA,Bid hyrad bish.Mongol une tsene.Mongol ardchilsan oron setguulchid eh oronhoo esreg oorsdiinhoo erseg bolgoniig bichej bno

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.