Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн бай, шагналыг зургаан жил өгч буй “Toyoto Sales Mongolia” корпорациийн зүгээс энэ жилийн наадмын түрүү бөхөд ланд круйзер машин өгөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Гэхдээ оронд нь 60 кг-ийн жинтэй, цутгамал мөнгийг дөрвөн хүчтэн бүхий цэвэр алтаар чимэглэсэн, улаан хас, ногоон хаш, гартаам, номин шигтгээтэй, гантиг чулуун суурьтай, Батноров хийцийн арга барилаар урласан цор ганц дурсгалын цом өгөхөөр болсоноо зарласан билээ.
Тэгвэл энэхүү шийдвэрийн талаар Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр ийнхүү жиргэжээ. Тэрбээр “Тоёота ланд-200 машиныг жилд 2000 ширхэг зарагдаж бгаа. 400 тэрбум төгрөг Монголын ард түмнээс авч бгаа. Үхсэндээ голоо цохиод бгаа. Харин “МОННИС Моторс” ХХК Наадмын түрүү бөхөд Ниссан Патрол Y62 өгөхөөр болжээ” хэмээн твитертээ жиргэжээ.
1 сэтгэгдэл
XEXE MONGOL ZAVAAN NAIRAANII BOHOD YU CH UGUHGUI BH HEREGTEI SH DE