Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Түүх: ӨЭЛҮН- ИХ МОНГОЛ УЛСЫН ҮЕИЙН ТӨР БАЙГУУЛАЛЦАЖ ЯВСАН ГАВЬЯАТ ЭХ
Фото

Түүх: ӨЭЛҮН- ИХ МОНГОЛ УЛСЫН ҮЕИЙН ТӨР БАЙГУУЛАЛЦАЖ ЯВСАН ГАВЬЯАТ ЭХ

coolНийтэлсэн: cool07/30/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өэлүн эх бол Есүхэй баатрын эхнэр бөгөөд Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ зэрэг дөрвөн хөвгүүн Тэмүлэн нэрт нэгэн охин төрөв. 1170 онд Есүхэй баатар 9 настай Тэмүжинг дагуулан Өэлүн эхийн төрхөм Хонгирад аймгаас бэр гуйхаар явах замдаа Дай Сэцэнтэй тааралдаж түүний охин Бөртэ үжинг бэр гуйн тогтоожээ. Есүхэй баатар буцах замдаа Татар иргэний хуриманд тааралдаж хортой ундаа уугаад гэртээ ирээд удалгүй нас нөгчив. Есүхэй баатрыг нас нөгчмөгц Тайчууд тэргүүтэй хураасан улс нь нүүн явсанд Өэлүн эх Есүхэй баатрын тугийг барьж нэг бүлэг иргэдийг хураан авчрав. Гэтэл эцэстээ “Цээлийн ус ширгэжцэгээн чулуу хагарав” хэмээн олонх иргэд Тайчуудыг даган нүүж Өэлүн эхийг өнчин хэдэн хүүхэдтэй нь нутагт нь хаяжээ. Ингээд Өэлүн эх өнчин хэдэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө өвсний үндэс, үрэл мойл түүж өдөр хоногийг өнгөрөөж өл хоол залгаж явжээ. Тэмүжин, Хасар нар Есүхэй баатрын нөгөө хатан Сочигил эхээс төрсөн Бэгтэр, Бэлгүдэй нартай эв түнжин муутай байсныг Өэлүн эх мэдэж эв найртай байх хэрэгтэй хэмээн удаа дараа сургаж байжээ. Гэтэл Тэмүжин, Хасар нар эхийн сургаалийг огоорч нэгэн болжмороос болж Бэгтэрийг хөнөөв. Үүнийг мэдсэн Өэлүн эх өвгөдийн үгийг эс болгож эв найртай байхын чухал чанарыг гүнзгий таниулсан байдаг юм.

Өэлүн эх өөрийн хөвгүүддээ хань түшиг болог хэмээн дайны хөлд хаягдсан Борохул, Хөгэчү, Хүчү, Шихихутаг нарыг үрчлэн тэжээж өөрийн хүүхдүүдийн адил сайтар сурган хүмүүжүүлжээ. Өэлүн эхийн хүмүүжлээр Тэмүжин, Хасар, Бэлгүдэй нар цөм алсын хараатай ухаантай зарчимтай улс төрч болж хүмүүжсэн юм. Өэлүн эхийн чармайлтаар өнчин хэдэн хүүхэд нь өндийн тэнхэрч 1189 онд ТэмүжинХамаг Монголын хаанд өргөмжлөгдөв. 1190 онд Жамуха Чингис хааныг гэнэдүүлэн дайрсан 13 хүрээний байлдаанд Өэлүн эх нэгэн хүрээ болж цэрэг удирдан дайны ялалтыг баталж байжээ. Их Монгол улс байгуулагдсаны сүүлээр Өэлүн эх санаа амар суусангүй Их Монгол улсын төлөө санаа сэтгэлээ чилээсээр байжээ. Жишээ нь: Хөхчү бөө Тэмүжин, Хасар нарын хооронд яс хаяж Хасарыг цааш хандуулахгүй бол Тэмүжинд халтай хэмээн өдөөн хатгасны улмаас Тэмүжин Хасарыг барьж аман өчгийг нь авч шүүж байлаа. Үүнийг мэдсэн Өэлүн эх шөнөжингөө аялж Чингис хааны хүрээнд ирж Чингис хааныг хатуу донгодож үнэн худлыг ялгахгүй өөрийн үүрээ эвдсэн явдлыг шүүмжилж гарч мэдэх нэгэн удаагийн улс төрийн хямралыг амжилттай давсан билээ. Өэлүн эх өөрийн авьяас чадвар, оюун билиг бүхнээ Монгол улсын хөгжил мандлын төлөө зориулжээ. Хубилай сэцэн хаан 1266 онд өндөр эмэг Өэлүн хатныг Сюань-и хуанхоу хатнаар нэхэн өргөмжилжээ.

түүх чөлөөт цаг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.