Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Гар утас хүүхдэд үзүүлэх хор нөлөө
нийтлэлчид

Гар утас хүүхдэд үзүүлэх хор нөлөө

coolНийтэлсэн: cool07/17/2019Шинэчилсэн:07/17/2019Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Xоёр настай хүү ээжийнхээ гар утсыг аваад чадварлагаар удирдан, баясана. Ой хүрээгүй охин гар утсан дээрх зураг, хүүхэлдэйн киног сонирхон харна, бас амандаа хийж үзнэ. Таван настай хүү “энэ миний гар утас ш дээ” гэж пээдийнэ… Иймэрхүү дүр зураг манай өнөөгийн гэр бүлүүдэд түгээмэл ажиглагдах болжээ. Гэхдээ ихэнх хүмүүс “гар утас ч дээ, хүүхдэд хэрэглүүлэх нь ямар л олигтой байв гэж” гэдэг. Энэ нь ч үнэний хувьтай аж.

Тэгэхээр ер нь гар утсыг бага насныханд хэрэглүүлж болох уу? Энэ нь хүүхдэд хортой юу? Хортой бол ямар? Хүүхдэд хэдэн наснаас нь гар утас хэрэглүүлэх вэ? гэх мэт асуултууд урган гарч байгаа юм.

Гар утасны туяа муу нөлөөтэй

Шведийн Леннарт Харделл (Lennart Hardell) нарын эрдэмтэд судалгаагаараа гар утсыг чихэндээ ойр байлган хэрэглээд байвал тархины хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ [1]. Гар утас болон утасгүй телефоны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа энэхүү эрсдлийг бий болгодог байна.

Ялангуяа хүүхдэд гар утасны хор хөнөөл их байдаг ажээ. Хүүхдийн бие махбодыг томчуудынхтай харьцуулахад бодисын солилцоо идэвхтэй явагддаг учраас эмзэг, яс нь нимгэн, эсүүд олноороо хуваагдан өсөлт эрчимтэй явагддаг. Судлаачид хүүхдийн тархины яс томчуудыг бодвол нимгэн тул цахилгаан соронзон туяа амархан нэвтэрч орох боломжтой гэж үздэг бөгөөд иймд хүүхдээ түүнээс хамгаалахыг анхааруулсаар байна. Судалгаагаар гар утасны туяа мөн хүүхдийн эсийн хөгжилд сайнгүй нөлөө үзүүлдэг нь баттай тогтоогджээ.
Тав, арван настай хүүхдэд ийнхүү нөлөөлж байхад ээж нар нялх хүүхдээ хөхүүлэхдээ эсвэл өвөр дээрээ аваад гар утсаараа ярихад ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

Хэрэглээний хугацаанаас эрсдэл нэмэгддэг

Дээрх судлаачид 1380 хүн дээр судалгаа явуулсан бөгөөд тэдэн дотор тархины хавдартай болон эрүүл хүмүүс багтсан байна. Судлаачид гар утас хэрэглэдэг хүмүүст тархины хорт хавдар жилээс жилд нэмэгдэж байгааг тогтоожээ. 20-25 жил утасгүй телефон хэрэглэсэн хүмүүст гар утас юм уу утасгүй телефон хэрэглээд удаагүй байгаа хүмүүсээс хоёр дахин илүүтэйгээр хавдрын онош илэрдэг байна. 25 жилээс дээш хугацаагаар утасгүй телефон хэрэглэсэн хүмүүст гурав дахин илүү хавдрын шинж тэмдэг илэрч байжээ.

Хоёр төрлийн хавдар илүү тохиолддог

Насанд хүрэгчдийн хувьд голдуу тархины хавдар тохиолддог бол сонсголын мэдрэлийн хавдар мөн тохиолддог байна. Английн Оксфордын их сургуулийн судлаачид 2013 онд 50 настай эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад арваас илүү жилээр үүрэн телефон хэрэглэсэн эмэгтэйчүүдийн сонсголын мэдрэлийн өвчин (невром) 2,5 дахин илүү байгаа нь тогтоогджээ.

Жирэмсэн ээжүүд анхаарахад илүүдэхгүй

Америкийн Лос Анжелесийн их сургуулиас хийсэн судалгаагаар жирэмсэн ээжүүд өдөрт зөвхөн 2-3 удаа гар утсаар ярихад хүүхдэд нь харилцааны хэвийн бус байдал үүсэх эрсдэлтэйг анхааруулсан байна [4]. Жирэмсэн үедээ байнга гар утсаар ярьдаг ээжүүдийн хүүхдэд хэт их хөдөлгөөнтэй байх зэрэг харилцааны доголдол ердийн ээжүүдээс төрсөн хүүхдээс 50% илүүтэй тохиолддог аж. Хэрэв долоо хүртэлх наснаасаа өмнө хүүхэд өөрөө гар утас хэрэглэх юм бол энэ эрсдэл 80% хүртэл өсдөг байна.

Хүүхдэд гар утсыг хориглох

Бага насны хүүхдэд гар утас хэрэглүүлэх нь ийнхүү муу үр дагавартай гэдэг нь батлагдсан тул ХБНГУ-ын Орчин ба байгаль хамгааллын холбооноос “Нийтээр хүүхдэд гар утас хориглох” гэсэн сэрэмжлүүлэгийг гаргажээ. Ялангуяа 12 нас хүртэлх хүүхдэд зөвхөн аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг судлаачид түүн дотор хавдар судлаачид зөвлөж байна. Яагаад гэвэл энэ үед хүүхдийн тархи өсөж хөгжиж мөн эмзэг байдаг. Гэхдээ Та хэт айдасд автасны хэрэггүй. Дараах зөвлөгөөг анзаараарай.
Танд зөвлөхөд

1. Хэрэв Та утсаар ярих эсвэл msg илгээх бол хүүхдээсээ 5 метр холдоорой. 10 метр бол бүр сайн.

2. Асаалттай гар утсаа хүүхдээсээ аль болох хол байлгах. Цүнхэндээ хийх, өөр өрөөнд байлгах…

3. Гар утсаа хүүхдэд тоглоом наадгайн оронд өгөхгүй байх.

4. Гар утсан дээрх тоглоомоор тоглуулж ер болохгүй. Ялангуяа түүн дээр тоглоом тоглоход туяа нь хамгийн идэвхтэй нөлөөлдөг байна.

5. Гар утсаараа хүүхдэд дуу, хөгжим сонсгох хэрэггүй.

6. Ээж аав нар аюулгүйн үүднээс хүүхдэдээ гар утас өгч хичээлд нь явуулдаг. Ийм тохиолдолд хүүхдэдээ утсаа унтрааж авч яваад, шаардлагатай үед асааж ярихыг сануулах.

7. Хүүхдэдээ аль болох туяа бага цацруулдаг гар утас авч өгөх (0,24 W/kg-аас доош).

8. Өөрийгөө ч гэсэн Та гар утасны туяанаас хамгаалаарай. Гар утсаар удаан ярихгүй байх, орондоо, дэрэн доороо тавихгүй байх, биендээ удаан хугацаагаар утас авч явахгүй байх, болж өгвөл утсаа чихнээсээ хөндий барих, чанга яригч ашиглах, ярихаасаа илүү msg бичих гэх мэт.

Н.Норжхорлоо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.