Үнэтэй эдлэл авч өгсөнгүй гэж нөхөртөө уурлан тунирхсан бүсгүй аяга хоол ч үгүй нөхрөө ажлаас нь угтаж байхад…
? Гэртээ ойртох тусам алхаа нь удааширч өнөөдөр ядаж арай л бага уусан байгаасайдаа гээд амандаа бувтнах өрөвдөм эмэгтэйд бүтэн нойр, сэтгэлийн амар амгалан л байхад хангалттай хэмээн амьдрана.
? Олон хүүхдүүдийнхээ шуугилдаанд бухимдаж гар гэж хөөн орилж зандчих эцэг эх байхад….
? Хоёр зураасны төлөө бүхнийг золиослоход бэлэн хосуудад үрийн заяа л түшвэл нь болох нь тэр хэмээн амьдрана
? Машинаа томсгохгүй л бол бусдаас дутаж, унаагаа голж доромжлолттой мэт санагдах нэгэн байхад…
? Машиныхаа шарыг ассан байхад нь таксинд явж колонк хүртэл битгий л унтраасай хэмээн хуучин машинаараа амьдралаа зогоодог жолоочид энэ машин нь байхад хангалттай мэт амьдрана.
? Давхраагаа томсгож, биендээ засвар хийж, өөхөө соруулахгүй л бол үзээрийн царай муутай мэт санагдах нэгэн байхад..
? Өвдөж, үхэх эрхгүй хэмээн амьдралд зүтгэх хүмүүст эрүүл л байхад жаргалтай мэт амьдрана.
? Өглөөний сэрүүлгээ үзэн ядаж, өдөр бүр хичээлээ таслах оюутан байхад…
? Сурах чин хүсэлтэй ч төлбөргүй оюутанд төлбөртэй л бол хурдхан төгсөх юмсан гэсэн эрмэлзлэлтэй амьдрана.
? Аав ээждээ уцаарлан, төвөгшөөж үзэн ядах эрх танхил нэгэн байхад…
? Аавдаа эрхэлж байна гэж зүүдэлчээд өдөржин жаргалтай амьдрах түүнд Зүүдэндээ л аавыгаа харах л хангалттай мэт санагдана.
“БУРХАН, ХҮН БҮРТ ТЭГШ ХУВЬ ЗАЯАДАГГҮЙ. ӨӨРТӨӨ ЗАЯАГДСАН БҮХЭНДЭЭ ЭЗЭН БАЙЖ ТҮҮНДЭЭ ТАЛАРХАН АМЬДАРЪЯ!”