Би oдoo ээжийгээ зэмлэж загнаж чадахгүй. Хажууд нь байхдаа эрхийн тэнэг авиа нь алдуурч, эндүүрч, солиорох аяг гаргаж ээжийгээ зовоосоoн. Тэр цаг хугацааг эргүүлж чадахгүй,эвсэж хэлж чадсан энэ амыг одоо алгадаж сууна…
—-Ээжээсээ хол байх тусам энэ сургамж зүрх шивж,сэтгэл хайрна. Эвий миний ээж минь надад ямар зуун зуунаар,жаран жарнаар заяах биш дээ.
— “Ээжийгээ бүү зэмлээрэй. Эмтрэн өмрөх үүлс адил нулимсаа нуун, үл үг хэлэх ээжүүдэд үрийнхээ өмнө үйлдсэн “БУРУУ” нь юусан билээ”.
—Өнөөдөр би өөрөө ээж болсон. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хэлсэн, үглэсэн, уурласан, аашилсан бүхий л аалийг гаргаж сууна. Үр минь чи бас ээжийгээ битгий зэмлээрэй.
—Үнэн гачланд сэтгэлээ өвтгөж, үйлийн үрийг хүртэх миний “БУРУУ” нь юусан билээ…
—-Зууны хагаст надад бaгaдcaн ээжийн хайрын сүүн цацал жарны хагаст нь чамд ихдээгүй бол ижийгээ л бүү зэмлээрэй…
С.Амина