Монголын загварын тайзнаа нэгэн үе цахиур хагалж явсан Г.Одончимэг Австралийн “Chadwick” агентлагт харьяалагдахын сацуу “Channel 7” телевизэд ажиллаж байсан билээ.
Топ модель Т.Баярзул, Х.Ундраа нартай нэг үеийнх тэрбээр даатгалын эдийн засагч мэргэжилтэй ч, хэвлэл мэдээллийн салбарт ийн хүчин зүтгэж явсан үе бий.
Шинэ залуу загвар өмсөгчдийн дунд багш мэт хүндлэгддэг түүнийг олон жилийн өмнө гадагшаа гарсан учраас хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ.
2010 онд “UPTOWN” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж, өөрийнхөө тухай багагүй мэдээллийг элэг нэгтнүүддээ хүргэж байсан тэрбээр гадаадын загварын ертөнцөд Odna Gerel нэрээрээ танигдсан аж. Одоогийн УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн анхны хайр гэгдэж явсан модель бүсгүй цагтаа ёстой л торгонд хөлбөрч, тосонд умбаж байсан нэгэн. Гэвч хайр дурлалаа хамтын амьдрал болгож чадалгүй Австрали орныг зорьж, тэндээ харь залууг сонгон амьдарсан түүхтэй.
Харин реклам сурталчилгааны зураг авахуулах юмуу томоохон шоунд урилгаар оролцохоос бусад үедээ олны нүдэнд өртөх тун дургүй тэрбээр эрлийз охиныхоо эцгээс салж, саяхан ганц бие болсноо зарлажээ.
Эх орондоо чимээгүйхэн ирээд буцдаг Г.Одончимэг багахан бизнес эрхэлж, өөрийн карьерыг хөөж яваа юм билээ