Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Болороогийн мөрөөдөл – Чи бол ГЭРЭЛ
нийтлэлчид

Болороогийн мөрөөдөл – Чи бол ГЭРЭЛ

coolНийтэлсэн: cool08/02/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороог монголчууд эчнээ танина. Түүний нөхөр цаг бусаар буюу ажлын байран дахь ослын улмаас таалал төгсч, хүнд уй гашуу тохиолдсон. Гэсэн ч тэр сэтгэлийн хаттай, тэвчээртэй, ухаалаг гэдгээ харуулж, сошиал сүлжээндээ өөрийн зорилго, хүсэл тэмүүллийнхээ талаар бичсэн нь олон олон уншигчдын сэтгэлийн утсыг хөнджээ. Хүн бүрт ухаарал хайрласан, энэ нийгэмд гэрэл тусгасан түүний бодлыг хуваалцъя.

Болороо, Чи бол ГЭРЭЛ… Мөрөөдөл нь биелж, олон олон Болороо сайхан амьдрах болно оо…

Буянжаргалын Болороо

Өнгөрсөн долоо хоногт Шведэд амьдардаг үеэл маань хоёр хүүхэдтэйгээ (6 болон 10 настай) ирж, уй гашууг минь хуваалцсан юм. Би дотроо нэг л зүйлийг харахыг хүсэж байлаа. Тэр нь хүүхдүүд нь намайг хараад гайхаж, цочих, надруу зааж байгаад ээжийнхээ чихэнд шивнэж ярих нь уу (манайхны хүүхдүүдийн гаргадаг байдал) гэдгийг нь харах байлаа. Гэтэл тэр хүүхдүүд намайг огт гайхсангүй, надаас эмээсэнгүй зүгээр л хажууд ирээд сууж юм идэж уугаад тоглож байлаа.

Тэгээд би танай хүүхдүүд надаас айж эмээхгүй байна шүү танай тэнд над шиг хүмүүс бусадтай адил сураад нийгэмд гараад явж байгаа болохоор тоохгүй байна тэ гэтэл тиймээ ангид нь ч ийм саажилттай хүүхэд сурдаг, гудамжаар ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс явж байдаг болохоор тоодоггүй гэж байна. Миний эцсийн хүсэл ердөө л энэ ТУСГАЙЛСАН ХАНДЛАГААР БИШ ТЭГШ ХАМРУУЛАХ ЗАРЧМААР бүгд хамтдаа хөгждөг ийм л нийгмийг бий болгох юм шүү дээ.

Манай хүүхдүүд гайхаж шоолдог нь тэдний буруу бишээ. Анх удаа харсан хүн гайхах нь аргагүй харин байнга хардаг бол дээрх хоёр хүүхэд шиг л байна. Гол буруу нь өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асуудал нь байна гэж бодож ирсэн хандлага, түүнд зориулагдсан төрийн бодлогод байгаа юм. Харин орчин нь бүрдчихвэл бусадтай адил сурна, хөгжинө, хөдөлмөрлөнө. Гэтэл БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ЗАМ ТЭЭВЭР ямар ч ХҮРТЭЭМЖГҮЙ, ойлголт бага байгаад л учир нь байна. Тиймээс надад мөрөөдлөө орхиод мөнгө хөөх хүсэл алга. Амьдралаа бодох хэрэгтэй ч гэсэн ард маань маш олон Болороо шиг амьдарсан, амьдрах хүмүүс байгаа учир амин хувиа бодох ёсгүй.

Иймээс ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН салбартаа ХНХЯ-ндаа ажиллах болно. Ажлын байраа хэзээ нэг өдөр солих байсан ч энэ салбараасаа гарахгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.