Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Зарим хүмүүс Нийгмийн даатгалд төлж буй мөнгийг буруу ойлгодог юм байна. Үүнийг залруулъя!
нийтлэлчид

Зарим хүмүүс Нийгмийн даатгалд төлж буй мөнгийг буруу ойлгодог юм байна. Үүнийг залруулъя!

coolНийтэлсэн: cool08/04/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1. Ажилтнаас төлж буй мөнгө, ажил олгогчоос төлж буй мөнгө хоёр бол тусдаа гэж ойлгох явдал байна.

Ажил олгогч буюу компаниас 10-13 хувь, ажилтнаас 10 хувь төлж буй энэ мөнгө бол эдийн засгийн ч тэр, нягтлан бодох бүртгэлийн ч тэр логикоороо таны өөрөөсөө төлж буй 20-23% юмаа.


Учир нь компаниуд ажилтныхаа нэрийн өмнөөс цалингийнх нь 10-13 хувийг нийгмийн даатгалд төлөхдөө энэ зардлаа ЦАЛИНГИЙН зардал гэж үздэг юм шүү дээ. Нягтлан бодох бүртгэлийн практик ийм л байна. Өөрөөр хэлбэл энэ бол ажилтан таны авах ёстой байсан цалин гэсэн үг. Эдийн засгийн логикоор нь авч үзэхэд ч ийм. Ажилтан та л цалингаасаа 20-23 хувиа төлөөд байна. Нэг нь компанийн нэр дээрээс, нөгөө нь таны нэрээр төлөгдөж байна. Хэн гүйлгээ хийж шилжүүлсэн нь хэнд ч падгүй. Хэрхэн нягтлан бодох бүртгэлд тусч байгаа нь л тухайн мөнгө яг хэний төлөөд байгаа мөнгө вэ гэдгийг харуулдаг. Монголын нийгмийн даатгалын систем ийм л бүрхэг, төөрөгдүүлсэн систем болоод байгаа юм.

2. Татвар, Даатгал, Сан гээд эдийн засгийн болоод санхүүгийн тэс өөр 3 ойлголт юм.

Эдгээр ойлголтууд бол зарчмын ялгаатай ойлголтууд. Зарчмын ялгаатай учраас эдийн засгийн үр дагавар нь тэс өөр өөр.

Гэтэл Монгол улсад НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН гээд хоёр даатгал, сан гэсэн тэс өөр юмыг нэрэн дээрээ хольсноо, яг эдийн засгийн агуулга нь ТАТВАР болчихсон ийм систем байх юм.

Хэрэв төлсөн хүн эргүүлээд шударгаар мөнгөө авч чадахгүй бол нэг мөсөн Орлогын албан татвар 10 хувь байгаа дээрээ нэмээд л 30-33 хувь болгочихооч дээ.

Аан хэрэв САН юм бол тэр санд төлөгдсөн бүх дүн, хүү-ашгийн хамтаар танд эргэж ирэх ёстой. Энийг нь би өмнө 1 сая төгрөгтэй хүнээр бодоод үзэхэд тэтгэвэрт гарахдаа дор хаяж 1.3 тэрбум төгрөгтэй гарч болж байсан.

Аан харин ДААТГАЛ юм бол хэрэв танд эрсдэл тохиолдсон бол тэр эрсдлийг бүрэн нөхөн төлж байх ёстой. Машины даатгалтай л адил шүү дээ. Хэрэв 1 сая төгрөгний цалинтай хүн сар бүр Эрүүл мэндийн даатгал төлсөн нь үнэн л юм бол хорт хавдар, хэцүү өвчин тусахад ТАС хийгээд л даатгал төлөх ёстой. Машинаа хэдхэн мянган төгрөгөөр даатгуулчихаад бүрэн сүйрэхэд нь хэдэн сая төгрөг аваад монголд болоод, даатгалын компаниуд ашигтай ажиллаад л байгаа биз дээ. Тэгвэл Эрүүл мэндийн даатгал яасан бэ?!!! Тооцоо хийж үзэхэд 1 сая төгрөгний цалинтай хүн багадаа 40 орчим сая төгрөгний эмчилгээ үйлчилгээ авах боломжтой байгаа, өвдсөн бол хэдэн жил авч болно гэсэн үг. Гэтэл одоо бол тэгээд л 1-2 сая төгрөг авах юм уу, яг яах нь ойлгомжгүй.

Тэтгэвэрийн сан , Эрүүл мэндийн даатгал, Орлогын татвар гээд хаа хамаагүй 3 системийг 90-ээд онд аваачиж хольж хутгаад, хулхиний систем хийгээд тэрийгээ бас болоогүй “Эв хамтын систем” гэж лоозогноод “Нийгмийн даатгал сан” гэж дэлхийд байхгүй эрлийз гэхдээ яг угтаа бол татварын систем хийчихээд яваад байна шүү дээ…

Ө.Ганзориг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.