Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Сайн ах” гэж хэлснээрээ буруудаж, бийлэгжүү эрчүүдээр ивээн тэтгүүлдэг хэмээн шүүмжлүүлж явсан дуучин Хишгээ одоо л нэг томоожих нь тодорхой. Үргэлж чамин хээнцэр харагддаг дуучин С.Хишигжаргал уран бүтээлдээ ч атаархам их мөнгө зарцуулж чаддагаараа урлагийнхан дунд алдартай.

Нэг хэсэг ганцаараа дуулах гээд бүтэлгүйтсэн тэрбээр “Киви” хамтлагийн продюссер, дуучин Б.Ангирмаагийн ивээлд багтаж овоо хэдэн дууг нь амилуулаад байгаа. Түүгээр ч зогсохгүй, “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан дуучин Хишгээ саяхан нэгэн нууц задаллаа.

Зургадугаар ангид байхдаа анхны хайртайгаа учирсан түүнийг дурлалт хөвгүүн нь үл тоосон тухай ам алдсан Хишгээ “Тэр хүн одоо харамсч байгаа биз. Одоо яахав, хохь нь гэхээс” гэж бардамнав. Мөн өөрийн нөхөр, хүүхдийг олонд танилцуулсан дуучин бүсгүй маань ээж болсон ч хээнцэр төрхөө гээсэнгүй ээ.




