1. Эргэн тойрныхоо, өвс, мод, амьтад, газар орон, тэнгэр, бүхнийг анхааралтай, сайнаар харж сураарай. Номонд ч байдаггүй олон сайхан зүйлийг та, өөртөө нээх бөгөөд та, мөн өөрөө шинэчлэгдэх болно.
2. Аль болох газар шороон дээр хөл нүцгэх зогсох.
3. Гол, усны дэргэд мөн зогсох суух нь ядаргааг тайлж, бодол санааг цэвэрлэдэг.
4. Ам цангаагүй байсан ч, цэвэр ус ууж бай. Энэ бол хамгийн сайн “анхны” эм бөгөөд савласан чихэрлэг, эсвэл давсархаг рашаан, ундаа бүү ууж бай. Эхнийх нь, элгийг чинь “идчихнэ”, харин нөгөөх нь судаснуудыг бөглөнө
5. Өдөр бүр ширээн дээр чинь, нараар тэтгэгдэж, нар шингэсэн тэжээллэг хүнсний ногоо дүүрэн байх ёстой. Үүнээс, хүрэн манжин шиг ашигтай ногоо дэлхий дээр байхгүй гэдгийг санаж яв.
6. Мах бага ид, бараг идэхгүй байсан ч болно. Бид араатан амьтад биш.
7. Хиам, шарсан төмс, жигнэмэг, амттангууд, консерв, дарсан зүйлс бол муу хоол. Махан хүнсээр цатгалдсан араатан залхууран мөлхөж, хөрвөөж байдаг, харин овъёос иддэг морь өдөржин ачлага уналгад ядрахгүй зүтгэж байдаг.
8. Ямар ч зүйлийг бага багаар идэж байгаарай. Бага идэхийн тулд ус уудаг. Би 4-дөхийн оройноос 5 –дахын орой хүртэл долоо хоногт нэг өдөр юм иддэггүй. Мацаг маш сайн зүйл. Мацаг шиг эрүүл мэндийг тэтгэдэг, залуужуулдаг зүйл үгүй. Бие шувуу шиг хөнгөрч, зүрх хөгжин залуу хүнийх шиг болдог. Урт мацаг бүрээр би залуужиж буйгаа мэдэрдэг.
9. Нар зөвхөн чиний төлөө мандаж шингэж байдаг. нар мандахад ажлаа хийж, орой нь тархиа амрааж байх хэрэгтэй. Өдөр 30 минут унтахад цус, толгой нүүрийг сэргээдэг. Юм идсэний дараа унтах нь цус өтгөрүүлж, мөн судсанд муу.
10. Бага суу харин ханатал унт.
11. Аль болох задгай тэнгэр дор удаан байхыг хичээж байгаарай. Мөн сэрүүн орчинд амьдар. Хөл гараа дулаалж толгойгоо сэрүүн байлга. Халуун дулаан газар бие ялзардаг.
12. Ядарч сульдсан биеийг атга хатаасан өвсний хандаар эмчилж байх хэрэгтэй. Өвөлдөө үүнээс сайн эмчилгээ үгүй.
13. Өдөр бүр самар ид. Эсвэл нэг халбага самрын тосоор орлуулж болно. Тархинд маш сайн.
14. Хүмүүст сайн хандаж бай.
15. Чамд зориулагдсан зүйл өгөгднө. Өөрт байхгүй бусдын зүйлд бүү атаарх.
16. Мэргэ, зурхай зурлагад тэгтлээ бүү итгэ. Сэтгэл зүрхээ л ариун байлга.
17. Сэтгэл санаа сайнгүй байхад явган алхах сайн. Сэтгэл санааны эм бол мацаг, мөргөл, биеийн хүчний ажил байдаг.
18. Их хөдөл. Би нэг ч удаа амралтанд амарч үзээгүй. Бүтэн сайн өдөрч амарч хэвтдэггүй. Миний гар тархи хоёр сэлгэн ажиллаж байдаг.
19. Хэт ашиг битгий хөөцөлд, өөртөө ашигтай байхад болно.
20. Хэтрүүлэн битгий ид. Өлсгөлөн араатан, цатгалан хүнээс илүү шаламгай байдаг. Атга хасарваань, аяга дарсаар хооллосон римийн легионерууд, 20 километр гүйн, тулааны талбарт ирж өдөржин тулалдах чадалтай байдаг байсан бол, римийн язгууртнуудын хэт идэлт, завхайрал, тансаглалаас Рим унасан түүхтэй юм.
21. Хоолны өмнө ч, хоолны дараа ч юм бүү уу.
22. Хүүхдээ эмнэлгээр явуулдаг байхгүйн тулд багаас нь газар шороон дээгүүр хөл нүцгэн гүйлгэ, наранд түлэгдэг, зөгий шоргоолжинд хазуулаг, халгайд түлэгдэг, хүйтэн горхинд орог, өргөст бутанд хатгуулаг энэ бүхэн хүүхдийг эрүүл, өлчир хүчтэй болгож өгдөг.
23. Хүнсний ногоог хутгаар хэрчихэд шинж чанараа алдаж байдаг. Би бүхлээр нь чанах юм уу, модон хавтгайгаар дарж жижиглэн бэлтгэж хэрэглэдэг.
24. Дэлгүүрийн цай би хэрэглэдэггүй. Өвс ургамлын хандаар орлуулдаг. Кофе, цай, ундаа пиво зүрхэнд муу.
25. Та ядарсан бол амар. Харин хоолоо нэг төрлийн болго. Нэг өдөр зөвхөн нэг төрөл, дараагийн өдөр өөр нэг төрөл, гэх мэт долоо хоног идэж бай. Мөн өдөрт 2-3 лууван ид. Хүч чинь сэргэнэ.
26. Урт насалж залуугаараа байхыг хүсвэл нэг өдрийг алим самраар хооллох өдөр болго. 8 алим, 8 самар бэлдээд 2 цаг тутам нэг нэгээр нь хэрэглэ.
27. Жимсний улиралд жимс ахиу хэрэглэ. Оддыг тэнгэрийн нүд гэдэг, харин жимс газрын нүд юм.
28. Өөрийгөө сэтгэл дотроо эрхлүүлж, мөн ганцаар аливааг бодох цаг гаргаж бай, юу сайн, юу мууг зүрх тань хэлж өгдөг. Хэзээ ч бүү уралд. Зүрх тань хайраар дүүрэн байхад айдас үгүй болдог. Үлгэр жишээ харагдахыг бүү хичээ.
29. Хамгийн хүчтэй эм бол эрүүл нойр. Гэхдээ энэ нойрыг ямар нэг ажил хийж, хүч гаргаж худалдан авдаг. Энэ нойр бол ердийн залхуурлын унталт биш эрүүл нойр юм.
30. Хүүхдийг хэзээ ч битгий зод, бүү хашгирч загина. Ингэж өсгөвөл хүүхэд “боол” шиг болж өсдөг.