Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи өнгөрсөн жил “Шинэ Монгол-Харумафүжи” сургууль нээж, Японы боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт (2019.09.01) болж, Харумафүжи аварга ээж Ц.Мягмарсүрэн, эхнэр М.Баттуул нарын хамт нээлтийн ёслолд оролцжээ.
Аваргын гэргий болсон ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр гарч харагддаггүй энэ үзэсгэлэнт эмэгтэй сургуулийнхаа нээлтэд ийнхүү хүрэлцэн ирсэн бөгөөд тун удахгүй амаржих тэрбээр дөрөв дэх хүүхдээ ийн тээж байгаа аж.
Японы Иватэгийн их сургуулийг төгссөн тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй. Хосууд 2011 онд хуримласан бөгөөд хоёр охин, нэг хүүтэй. Ууган охин долоо, дунд охин зургаа, бага хүү таван настай. Харин тун удахгүй хорвоод мэндлэх бяцхан үр ээждээ “Алдарт эх” хэмээх эрхэм алдрыг дагуулан ирж байна. Ингээд Харүмафүжигийн үзэсгэлэнт гэргийн зургуудаас хүргэж байна.
1 сэтгэгдэл
yeah she’s hot