Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

    05/27/2025

    Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү гавьяатын нандин агшин

    05/26/2025

    Дуучин Amra найзынхаа нөхөртэй давхар амраглаж, хүүхэд өнчрүүлжээ

    05/26/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Сүрьеэгийн 30 эмч, мэргэжилтнийг Бээжин хотод сургалтад хамруулна
Фото

Сүрьеэгийн 30 эмч, мэргэжилтнийг Бээжин хотод сургалтад хамруулна

coolBy cool08/29/2019Updated:09/07/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурлаа. Олон эмэнд дасал сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношлогооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмж нэмэгдлээ. Сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байна. Энэ мэтчилэн сайн мэдээнүүд байна. Гэхдээ дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдэд зориулсан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулах гэж байна.

 

Өнөөдөр Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, сургалтад хамрагдаж буй  эмч нарыг хүлээн авч уузлаа. Тэрээр хэлсэн үгэндээ 2019 онд бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ болон зүрх судасны өвчний чиглэлээр нийт 90 эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулахаар харилцан тохиролцсоны дагуу эхний ээлжийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалт зохион байгуулагдах гэж байна.
Эдгээр сургалтууд нь манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүний нөөцийг бэхжүүлж чадавхжуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон хэлэх нь зүйтэй.

Онол-дадлага хосолсон эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болсон юм. Та бүхэн маань өөрийн байгууллагадаа нэр хүндтэй, олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа, энэхүү сургалтад хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй манай чадварлаг эмч нар гэдгийг онцлон хэлмээр байна. Мөн өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
 

Эрүүл мэндийн яамнаас сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалт монгол хэл дээр зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог давуу талтай юм.
Сүрьеэ өвчний асуудлаарх энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн нийт 30 сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд  хамрагдаж байгаа.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү гавьяатын нандин агшин

05/26/2025

Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “матрын нулимс” унагана

05/26/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү гавьяатын нандин агшин

05/26/2025

Дуучин Amra найзынхаа нөхөртэй давхар амраглаж, хүүхэд өнчрүүлжээ

05/26/2025

Амараа тэнгисийн эргээс бус эх орноосоо хайраа оллоо

05/26/2025

Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “матрын нулимс” унагана

05/26/2025

БНСУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Б.Хурцыг Тайваньчууд хүлээн зөвшөөрөх үү?

05/26/2025

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.