Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Монгол хүн та эртнээс эхтэй бүсний домыг үр хүүхэд ач зээдээ домнол хийж заншаарай.
Зөвөлгөө

Монгол хүн та эртнээс эхтэй бүсний домыг үр хүүхэд ач зээдээ домнол хийж заншаарай.

coolBy cool09/07/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол хүн та эртнээс эхтэй бүсний домыг үр хүүхэд ач зээдээ домнол хийж заншаарай.

Учир  нь хүний амьдралд хамгийн нэгдүгээрт анхаарах зүйл бол мэдээж ирээдүйн хань ижил байдаг шүү дээ!

Тэгэхээр бидний цэцэн мэргэн арга билгийн ухаант ихэс дээдэс,ѳвгѳд эмгэдийн минь зааж сургаж үлдээсэн энэхүү зан үйл зүгээр ч нэг уншаад хараад ѳнгѳрѳх зүйл бус харин оюунт Монгол хүний ѳвлүүлэн үйлдэж арга билгийг тэнцүүлэхийн ухаан оршиж байгааг болгооно биз ээ! Ингээд энэхүү үйлийг хүүхдийн аав ээж өвөө эмээ ах эгч болон асарч өсгөсөн хэн ч хийж болох бөгөөд Эрэгтэй хүүхдэд адууны хомоол,багадаа гурав бүтэн бүслэх дурдан бүс, 3эр ,3 эм явуу бэлдэнэ. Харин Эмэгтэй хүүхдэд мөн хэмжээний дурдан бүс,бага хэмжээний аргаль,шар тос,тансаг үнэртэн,хоргой торгоны өөдөс, 3ш зарааны үс, 3 эр, 3 эм явуу бэлдэнэ.

Доорхи дурдагдсан зүйлсийг бэлдсэний дээр эрэгтэй хүүхдэд бэлдсэн эр явууг хомоолондоо утахдаа:

Эрийн сайн, эрийн хийморь, эрийн нуруу бүтэн байг гээд гурвантаа хомоолны утаанд хурайлна.

Харин эм явуунуудыг утахдаа:

Эм хүний сайн, Байгалийн сайн, Хүний сайн, Савтайн сайнтай учираг ээ хэмээгээд мөн гурвантаа утаанд хурайлна.

Эмэгтэй хүүхдэд: Эхлээд аргалаа асааж цогшоогоод дээр нь тансаг үнэртэн,хоргой торгоны өөдөс, шар тос, зарааны үс гэх мэтийн дарааллаар цогоо хөгжөөгөөд утаанд нь:

Эр явууг утахдаа: Заяаны нуруу угтан оршиг,Удмын нуруу мөнхөд оршиг,Галын заяа бадран оршиг хэмээн чин сэтгэлээс амилуулан хэлж гурвантаа хурайлна.

Эм явууг утахдаа: Байгалийн гоо мөнхөд оршиг, Савны уян мөнхөд оршиг, Хийморийн заяа мөнхөд оршиг гээд гурвантаа хурайлна.

Харин хурайлсан явуунуудыг эрэгтэй хүүхдэд : Эр явуунуудыг хүүхдийн хүйсний нүхнээс дөрвөн хуруу зай аван зүүн талд, эм явуунуудыг баруун талд байхаар бодож бүсэнд гурав гурваар нь зэрэгцүүлэн тогтоож нар зөв бүслэн хүүхдээ домноно.

Эмэгтэй хүүхдэд зүүн талд нь эм явуунуудыг, баруун талд нь эр явуунуудыг оршихоор тогтооно. Уг домыг тухайн хүүхдийн ээлтэй өдөр цагийг харан байж үйлдэнэ үү. Жич:Энэхүү домыг таны хүүхэд хүнтэй суугаагүй л бол хэдэн ч настай хүүдээ охиндоо домнож болохыг болгооно биз ээ!Ачиймаа.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

Ордуудын гуравдугаар сарын зурхай

03/04/2025

Болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэх зорилгоор “Эрхэм буудагч” нэвтрүүлгийн 30-р дугаарыг хүргэж байна

01/31/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.