Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Б.Мандухай:Хар тамхи хэрэглэсэн 24 иргэнээс 5 иргэн өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан
нийтлэлчид

Б.Мандухай:Хар тамхи хэрэглэсэн 24 иргэнээс 5 иргэн өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан

coolНийтэлсэн: cool09/09/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайгаас тодрууллаа.

– 2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө явагдсан хяналт, шалгалтын талаар бичлэг олон нийтэд хүрээд байна. Энэ талаар ярина уу?

– ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион явууллаа.  Шалгалтаар нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Эдгээр 24 иргэнээс 5 иргэн өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан болох нь тогтоогдож, тус цэнгээний газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

–  Баривчлагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

– Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насны хүмүүс байсан бөгөөд тэдний дунд 1 эмэгтэй, ХБНГУ-ын 2 иргэн байсан. ХБНГУ-ын  2 иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн байсан бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байна.

– Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг дайчлан баривчилсан шөнийн цэнгээний газрын талаар ярина уу?

– Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг бар цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн “Г” нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл эдэлж байсан. Харин энэ удаагийн ээлжит шалгалтаар иргэн “Г” нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.

– Танай байгууллагаас ямар давтамжтай хяналт, шалгалтыг зохион явуулдаг вэ?

– Хяналт шалгалтыг ямар давтамжтай явуулдаг болохыг хэлэх боломжгүй юм. Гэвч ЦЕГ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газрууд болон бусад газруудад хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явагдаж байгаа гүйцэтгэх ажиллагаа болон хяналт, шалгалтын ажил үргэлжилсээр байгаа.

– Хүнийг хар тамхи хэрэглэсэн болохыг илрүүлдэг тестын талаар мэдээлэл өгнө үү?

– Одоогийн байдлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүдэг тестыг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Уг тестээр аливаа иргэнээс биологийн дээж /шээс/ авч газар дээр нь шалгаж, урьдчилсан байдлаар тогтоодог. Үүний дараа тухайн биологийн дээжийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж тусгай шинжилгээ хийлгэн, шинжээчийн дүгнэлт гаргуулан эцэслэн тогтоодог.

сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.