Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Улсын аварга болсон тамирчнаа дэлхийн аваргад оролцуулахгүй гэсэн асуудлаар мэдээлэл хийлээ
нийтлэлчид

Улсын аварга болсон тамирчнаа дэлхийн аваргад оролцуулахгүй гэсэн асуудлаар мэдээлэл хийлээ

coolНийтэлсэн: cool09/09/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын аварга болсон тамирчнаа дэлхийн аваргад оролцуулахгүй гэсэн асуудлаар мэдээлэл хийлээ

Энэ жил УАШТ-д түрүүлсэн тамирчдыг ДАШТ-д зодоглуулах эрх олгосон билээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх Пүрэвтунгалаг түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх анх удаа авсан юм.

Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний биед гатиг гарсан, бэлтгэл дутуу гэж үзэн оронд нь ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргажээ.
Үүнийг эсэргүүцэн М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал хийн, хэвлэлд хандав.

Пүрэвтунгалагийн аав Мөнхбат “Охин минь энэ жил залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн. Гэтэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагч Б.Баттулга Э.Сумъяаг оролцуулахын тулд башир арга хэрэглэсэн, охиныг минь дарамталсан. Үүний улмаас охин минь охин минь ДАШТ-д оролцох боломжгүй болчихлоо. Охиныхоо оронд Э.Сумъяаг лав өрсөлдүүлэхгүй. Хэрвээ түүнийг ДАШТ-д өрсөлдвөл би амиа хорлоно. Миний охиныг оролцуулахгүй юм гэхэд УАШТ-д үзүүрлэсэн, эсвэл хүрэл медаль авсан тамирчныг оролцуулах учиртай байлтай.

Би Б.Баттулга дасгалжуулагчтай уулзсан. Тэгэхэд “Танай хүүхдийн бэлтгэл дутуу байгаа” гэсэн. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүн, тамирчдынхаа бэлтгэлийг хангах учиртай албан тушаалтан тэгж хэлээд сууж байж болох уу. Шахаад байгаа Э.Сумъяа нь энэ жил УАШТ-д жингийн улмаас хасагдсан. Ийм шударга бус байж болох уу. Б.Баттулга миний охиныг дарамталсан. Малчин хүнийг яасан ч яах вэ гэж боддог юм байлгүй. Монголын чөлөөт бөхийн холбоог удирддаг Д.Сумъяабазар сайдаа үүнд анхаараач ээ. Миний охиныг яагаад малаас доор үздэг юм бэ. Шударга ёсны төлөө тэмцэхийг монголчуудаа, баянхонгорчуудаа уриалъя. Ичээч ээ, Б.Баттулга аа, Э.Сумъяа аа.

Пүрэвтунгалаг “Намайг эрүүлийг эмч баталсан. Гэтэл үүгээр шалтаглан, ДАШТ-д оролцох эрхийг минь булаалаа. Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон. Бэлтгэлийн үеэр намайг зогсоож байгаад “Хүний өмнөөс битгий арсалдаад байгаарай” гэсэн. Тэгэхээр би яаж бэлтгэл хийж чадах вэ дээ. Би УАШТ-д түрүүлж, шигшээ багийнхантай анх удаа хамт бэлтгэл хийж байгаа. Тэгсэн ч сэтгэл хангалуун бус байна” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.