Ирэх сонгуульд экс Ерөнхийлөгчийн хүч үзнэ
Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Уг сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрс баттай шийдэгдээгүй ч, ерөнхий рам гараад байгаа гэхэд болно.
Сонгуульд манай улсын Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ хүч үзэх сурагтай. Өдгөө Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн албыг хашиж байгаа тэрээр дүүргийнхээ нэгдсэн эмнэлгүүдэд эвхдэг ор тараах мэтээр ирэх сонгуулийн бэлтгэл ажлаа хийж явна.
Ч. Ариунжаргал гэх бүсгүйтэй ханилж ихэр хүүхдийн аав болсон Э.Эрдэнэ АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн. 2015 онд Оксфордын их сургуулийн Улс төр судлаач-нийтийн удирдлага мэргэжлээр магистр хамгаалсан. Мөн Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мотобуудлагын батальоны тагнуулын офицероор нэрээ нууцлан есөн сар үүрэг гүйцэтгэж явсан байдаг.