Дэлхий нийтээр аймшигт тахал мэт тарж хүн болгоны сэтгэлийг зовоож буй Цагаан тахал буюу хар тамхины эсрэг сэтгүүлч Б.Төрмөнх ‘Бүсгүй’ цуврал зохиомж бичиж эхэлсэн байна. Уг цувралын хоёрдугаар хэсгийг хүргэж байна.
… Шууд л үнсэж хазалж долоож эхлэв. Эсэргүүцэн ѳндийх гэтэл хүчтэй алгадахад ухаан алджээ. Аахилан уухилах чимээ бас аймшигт ѳвдѳлт мэдрэгдэвч ухаан орж чадахгүй байсаар дахин ухаан алдав. Нэг сэргэтэл нѳгѳѳ хоёр халзан Зулаагийн хоёр гарнаас ѳргѳн ѳрѳѳ рүү нь явж байх нь тэр. Хѳл дээрээ гүйцэт гишгэж чадахааргүй түүний хѳлийг хүйтэн шалан дээгүүр чирнэ. Зулаагийн амьдрах ѳрѳѳ болсон газар руу нь оруулаад араас нь жижиг савтай ус бас будаа хуурсан ногоо хоёр ширхэг жижиг загастай тавагтай хоол шидлэн ѳгѳѳд хаалгыг яхийтал түгжин гарч одлоо. Шѳнийн сарны ѳчүүхэн туяа нѳгѳѳ нэг жижиг цонх л юм гэмээр зайгаар тусахад орой болжээ гэсэн баримжаа авав. Тавагтай хоол руу нь ухасхийж ам руугаа чихэн идээд савтай усыг гуд гуд залгилаад уртаа нэг амьсгаа авснаа гартаа барьсан савтай усыг хана руу саван хорсол зэвүүцэл цѳхрѳл уй гуниг бүхнээр дүүрсэн сэтгэлээсээ чанга орилон уйллаа. Ѳѳрийн эрхгүй тамир тэнхээгүй болсон бие нь сулбайхад нѳмѳрч хэвтдэг сэмэрхий болсон том нѳмрѳгѳѳ аван хэвтлээ. Тэр зүүдлэв:
21 насны тѳрсѳн ѳдрѳѳрѳѳ аав ээжээс зѳвшѳѳрѳл аван нэгэн клубт захиалга ѳгч, ѳѳрийн хүрээллийн найз нѳхдѳѳ урин нэгэн үдшийг доргио сайхан ѳнгѳрѳѳж байв. Найз нѳхѳд хайртай хүмүүстэйгээ тѳрсѳн ѳдрѳѳ тэмдэглэж буй Зулаагийн баяр хѳѳр гэнэтийн аймшигт зүйлээр солигдоно гэж тэрхэн үедээ тѳсѳѳлѳѳгүй явж. Ширээ дүүрэн ууж идэх зүйлс ѳрѳѳстэй бас ширээ тойрсон найз нѳхѳд нь хѳгжѳѳстэй. Гэтэл Зулаад нэг коктейль зѳѳгч ѳгсѳнѳѳ тэр текний урд байгаа эрхмээс таньд бэлэг болгож байна гэлээ. Текний зүг харвал өндѳр, нүд хѳмсѳг болсон эрлийз юм болов уу гэмээр царай зүстэй сайхан залуу инээмсэглэн зогсоно. Харин энэ инээмсэглэлийн цаана ямар аймшигтай хүн араатан байсныг хэн ч үл мэднэ. Түүнд ѳгсѳн коктельд маш хүчтэй мансууруулах эм хийж ѳгснийг зѳѳгч ч гэсэн анзаараагүй байв. Коктелио барин текний хажууд зогсох үл таних залууд очин талархсанаа илэрхийлэн тулгаж уулаа. Гарч тамхилах уу? гэсэн санал тавьсан Зулаа клубээс тэр залуугийн хамт гараад нилээд хол байх тамхи татах цэг дээр очин тамхи татаж эхлэв. Толгой нь эргэж манарч эхлэхэд ѳѳрийгѳѳ тѳрсѳн ѳдрийн баярын ширээн дэх уусан зүйлсээс болж согтож эхэлж байгаа юм болов уу гэж бодон ѳнѳѳх үл таних залуутай хэсэг ойр зуурын зүйл ярьж байснаа ухаан нь самуурч нүд нь харанхуйлав. Энэ үед хаанаас ч юм нэг хар ланд200 гарч ирэн яг хажууханд зогсох үед клубт танилцсан ѳнѳѳх сайхан залуу түүнийг хүүе хүүе гээд сэрээх гэж оролдсоноо гэнэт түүнийг ѳргѳн тэврээд машинд суулгаад замхран одлоо. Яг энэ үед тѳрсѳн ѳдрийн эзнийг байхгүйг анзаарсан найзуудаас нь гадаа гарч түүнийг хайснаа явчихжээ гэж бодлоо. Тэдэнд хѳдлѳѳд явж буй машинаас ѳѳр зүйл харагдаагүй учир Зулааг харьчхаж хэмээн ярцгаан буцаад орцгоов.
Машинд ухаан нь орон гаран суух Зулаагийн судас руу зүү шигдэх шиг болон ямар нэгэн шингэн гүйлгээд гутлыг нь тайлан нүдийг нь даавуугаар боож амыг нь скочдон гарнаас нь чанга атгав.
Түм бужигнаж байсан хотод шѳнѳ болж хотын шѳнийн амьдрал үргэлжилсээр. Нѳгѳѳ хар машин дахин нэг Клубийн үүдэнд ирэхэд хоёр бүсгүйг хойд талын багажны хэсэг рүү зэрэгцүүлэн хэвтүүлэн Зулаатай адил тарьж бас хүлж амыг нь таглан цааш хѳдѳллѳѳ….
/…Үргэлжлэл бий/
2019.09.25
Б.Тѳрмѳнх