Монголын халуухан ээжүүд
Олны танил хүн байна гэдэг үнэхээр хэцүү байдаг. Өөрийнхөө гадаад төрх байдал, мэдлэгт нэлээд анхаарал хандуулах шаардлагатай. Ялангуяа төрсний дараа биеийн жингээ хэвийн байдалд нь оруулах хэцүү байдаг. Зөвхөн одууд гэлтгүй ер нь л төрсний дараа бүсгүйчүүд маань энэ асуудалтай тулгардаг. Ингээд төрсөн ч гэсэн биеийн жингээ хэвэндээ хадгалж үлдсэн халуухан, залуухан ээжүүдийн гэрэл зургийг хүлээн авцгаая.
Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо
“Гала” хамтлагийн дуучин Ч.Ану өдгөө 5 охины ээж ч гэлээ галбираа огт алдаагүй. Түүний гоо сайхны нууц жирэмсний явцад таргалахгүй байж дасгал хөдөлгөөнтэй байх явдал гэсэн.
“Мацагтан монгол”-ын багш П.Анужин
Хөтлөгч П.Анужин өдгөө 4 хүүхдийн ээж болсон. Тэрбээр давхар биетэй байхдаа ч “Монгал” товчооньхоо 81-н цадигийг таслалгүй хийсээр байгаад төрсөн.
Түүнийг хөл хүнд байхад бараг хүн анзаардаггүй. Төрсний дараа ч төрөөгүй юм шиг олны өмнө гарч ирдэг.
Топ модель Д.Пүрэвсүрэн
Цагтаа алтны магнатын гэргий явсан тэрбээр өдгөө мөн л алтны уурхайн эзэнтэй суусан. Тэрбээр 4 хүүхэдтэй. Бага 3 нь жил дараалж төрсөн ч сайхан бие галбираа алдаагүй байгаа. Түүний сайхан бие хааны нууц нь иогын дасгалууд гэдгийг өөрөө хэлдэг.
Стилист Б.Халиун
Дээрх бүсгүйчүүдийг бодвол цөөн хүүхэдтэй ч түүнийг халуухан ээжийн тоонд зүй ёсоор оруулах нь зүйтэй. Анх “Cosmopolitan” сэтгүүлийн fashion редактор гэдгээрээ олны танил болсон дизайнер, стилист Б.Халиун төрөөд удаагүй байхдаа өөрийн инстграмдаа гэрэл зургуудаа оруулж байсан нь олон бүсгүйчүүдийн анхаарлыг нэгэнт татаад байсан юм.
Дуучин Ука
Бэлтэй айлын эрх хүү, баян бизнесмэн залуутай ханилсан “Киви” хамтлагийн ахлагч Ука хоёр хүүхэдтэй. Гучин насны босго хэдийнэ давсан хойноо жил дараалж хоёр хүүхэд төрүүлсэн ч түүний бие галбирт өөрчлөлт ороогүй