Т.Дэлгэрмөрөн, Солонгон аашт хоёр эвлэрчээ
Гэр бүлийн хэрүүлээ сошиалд нийтлэж, олны анхаарлыг өөрсөддөө татсан дуучин Т.Дэлгэрмөрөн, түүний хоёр дахь эхнэр Солонгон аашт буюу Х.Ананда хоёр эвлэрсэн бололтой.
Хэн хэн нь сүүлийн үед нэвтрүүлэг, зураг авалтад орохдоо өөрсдийн хос бугуйвчаа гарнаасаа салгаагүй байгааг гярхай үзэгч, уншигчдын анзаарчээ.
Дуулиан шуугиантай муудалцсан хосуудын хэн хэн эвлэрэх талаар одоог хүртэл ам цухуйгаагүй. Гэвч өмсөж зүүсэн бүхэн нь тэднийг эргэн эвлэрч хамт амьдарч буйг илэрхийлэх мэт.