МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг “буруу замаар” оржээ
Хайртай ханиасаа төрсөн өдрийн бэлэг болгож авсан хагас сая төгрөгийн студи бэлгэнд авч байсан МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг “буруу замаар будаа тээсний” хүчинд өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн тухайгаа нэгэн хэвлэлд ярьжээ.
Тэрээр “10-р ангиа онц дүнтэй төгсөөд гэнэт СУИС-ийн дуучны ангид орно хэмээн аав ээжийгээ сандаргаж байлаа. Хэрвээ тэр үед зөрүүдэлж, зүтгэж “буруу замаар” ороогүй бол өдийд сайн сэтгэл судлаач байх байсан” хэмээн ярьсан байна.
Тухайн үед дуучин бүсгүйн зөрүүд занг дийлээгүй аав ээж нь багшид нь ховлож, түүхийн багш нь гэрт нь ирж уулзаад ятгаж байсан тухайгаа дурсжээ.