“Өгзөг” Б.Баярмаа суганы үсээ хусахгүй байхыг уриалав
“Өгзөг” хочтой фитнес тамирчин Б.Баярмаа өөрийн цахим хуудаснаа этгээд гаж үйлдэл үзүүлж олны эгдүүцлыг хүргэх болсон. Тэрээр өөрийн гаргаж буй үйлдэлдээ айж ичиж, огт ичдэггүй гэдгээрээ алдартай. Анх өгзөгөндөө кола хавчуулж олны танил болсон тэрээр суганы үсээ хайрлаж, хусахгүй байхыг уриалжээ.
“Бид нар бүгдээрээ амьдрах хугацаатай. Энэ хугацаа маань хязгааргүй цаг хугацааны хажууд дэндүү богинохон учраас, энд байх хугацаандаа өөрт байгаа бүх зүйлээ хайрлахаас яах билээ. Амьдралынхаа өдөр бүхнийг мөч бүрийг муухай сайхан мэдрэмж бүхнээ амтлан амьдръя.
Өнөөдөр дахиж олдохгүй болохоор өнөөдрийн бүх зүйлийг хайрлан тэврэе. Амьд орших мэдрэмж бүхнээ барьж хорихгүй хайрлая. Тэрбүү хэл,суганы үсээ авахгүйгээр түүнийг байгаагаар нь хайрлая” гэжээ.