Агий сэтгэлзүйн эмчилгээ хийлгэжээ
“Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агий СЭМҮТ-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хамтран амьдарч байсан ч албан ёсны гэргий болж чадаагүй. Уг асуудлаас болж сэтгэл гутралд орсон гэж эх сурвалж мэдээллээ.
Сэтгэл гутрал гэдэг нь сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах нь хүн болгонд үүсч болдог сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийн нэг юм. Уйтгар гуниг гашуудал нь хүний амьдралд тохиолдох хэвийн бөгөөд түр зуурын хариу урвал юм.
Сэтгэлийн гутрал нь 2 долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүргэж болдог ажээ.