Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Тэрбум төгрөг давсан өртөгтэй тансаг хурим боллоо
Фото

Тэрбум төгрөг давсан өртөгтэй тансаг хурим боллоо

coolBy cool08/07/2018Updated:08/07/20184 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Энэ зуны хамгийн тансаг, хамгийн “үнэтэй” хуримыг Ерөнхий сайд асан Сү. Батболдын ууган хүү Б.Баттүшиг, монголын толгой тэрбумтан “МАК”-ын Нямтайширын “эрх гүнж” Н.Цэлмүүн нар хийлээ. Тэдний хурим энэ сарын 5-нд буюу өнгөрсөн амралтын өдөр монголын хамгийн үнэтэй амралт зугааллын цогцолбор гэгддэг Terelj Hotel-д болсон юм.
Өндөр харуул хамгаалалтын дор болсон тус хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотны хүмүүсээс бүрдсэн ойролцоогоор 500 орчим зочинтой болсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн, хуримын зардал нэг тэрбум төгрөг давсан гэдгийг ч хэлж байна.
Хуримын ёслол монгол ба европ ёслол, үдшийн парти гэсэн гурван хэсэгт багтаан тансаглуулжээ.
Хуримлагч хосуудын хувьд монгол уламжлал ёсоор үндэсний дээл хувцастай хуримыг эхлүүлсэн бөгөөд сүйт бүсгүй Н.Цэлмүүн өвөг дээдсийнхээ уламжлалыг дагаж буриад басганы хувцас өмссөн гэнэ. Учир нь түүний ээж н.Хуланг буриад бөөгийн онгодтой удган гэдгийг олонх уншигчид мэдэх байх.
Тус хурим сүйт залуу Б.Баттүшигийн анхных бол, сүйт бүсгүйн хоёрдахь хурим юм.
Н.Цэлмүүн одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 онд хүүгийнхээ аав н.Цолмон гэдэг залуутай 400 сая төгрөгийн өртөгтэй тансаг хурим хийж байсан. Харин анхны нөхөр Цолмонгоосоо салснаас хойш “Хас”-ын Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой хамтран амьдарч, сүй тавьсан гэдэг.
Гэвч хосуудын харилцаа гэнэт хөндийрч, Ч.Ганзориг Ариунаа гэдэг бүсгүйтэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсон билээ. Тиймдээ ч, “Талх” хочтой болсон Ганхуяг дүүгийнхээ сэтгэлт бүсгүй гэгддэж байсан Н.Цэлмүүн, Б.Баттүшиг нарын хуримд бараагаа харуулаагүй аж. Харин түүний гэргий хатагтай Уянга том хүүгээрээ гангарч, тус хуримыг чимжээ.
Харин сүйт залуу Б.Баттүшигийн хувьд энэ цагийн жентельмэн. Түүний боловсрол хүмүүжил, өв хөрөнгөтэй ярих ч юм биш. Тэр бусад “ханхүү”-д шиг эхнэр хүүхний асуудлаас хол хөндий байсаар өдий хүрсэн. Ёстой л цэв цэвэрхэн “амьтан”.
Тэднийг анх жиг жуг болсон гэхэд итгэх хүн барагтаа байгаагүй. Өөрөөр хэлбэл, заа Сү.Батболд дагавар хүүхэдтэй, хүүгээсээ насаар эгч хүүхнийг ууган хүүгийнхээ эхнэрээр сонголоо юу гэх яриа амнаас ам дамжиж байсан ч, хосууд 2017 оны эхээр болзож байгаагаа ил тод болгосон.
Ямартаа ч, монголын тэрбумтан гэр бүлийн тоог нэгээр нэмсэн Б.Баттүшигийн гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье

энтертайнмент
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

4 сэтгэгдэл

  1. монгол on 08/29/2018 17:34

    хөдөлмөрлөж олсон мөнгө бол хэдэн тэрбумаар ч хурим хийхэд болно доо.Монголчууд 1 сая хүрэхгүй цалинтай байж 50-60 саяаар хурим хийдэг ,хүнд баян болж харагдах дуртай инээдэмтэй хүмүүс….

  2. Zina on 09/28/2018 09:07

    Хосуудад баяр хүргэе. Сайхан харагдаж байнаа.
    Аз жаргалтай, энх тунх сайхан амьдрахыг ерөөе.
    Залуудаа Цэлмүүний ээж Хулантай Орост суралцаж,
    үеэрхэж байлаа. Хөөрхөн сайн охин байж билээ.

  3. Монгол улсын иргэн on 02/20/2019 21:25

    Муу баячууд мөнгөндөө хахаж үхэцгээ

  4. Зочиш on 02/06/2020 16:15

    Гахай шиг хөлтэй хүүхэнд юунд нь дурладагын хэхэ. Хүний эцгийн үхлээр тохируурахаад өөрөө үхэлтэй тулахаараа яахыг нь харах юмсан. Эцгээ алдсан хүмүүст хүндэтгэлтэй хандаж болно доо. Хэдэн халтар цаас нь бөгсийг нь хатгаад

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.