Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Танилц: Д.Одбаярын бүрэн эрхийг хуульчилсан Олон улсын заншилт болон гэрээ конвенцид суурилсан хууль
Папарацци

Танилц: Д.Одбаярын бүрэн эрхийг хуульчилсан Олон улсын заншилт болон гэрээ конвенцид суурилсан хууль

coolBy cool11/07/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Танилц: Д.Одбаярын бүрэн эрхийг хуульчилсан Олон улсын заншилт болон гэрээ конвенцид суурилсан хууль


“KAL” онгоцны үйлчлэгчийн өгзөгийг барьсан, сүрдүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг саатуулсан ч Олон улсын заншилт болон гэрээ конвенцид суурилсан хуулийн дагуу суллагдан аялалаа үргэлжлүүлсэн билээ. Тэгвэл Д.Одбаярыг суллагдахад дараах олон улсын баримт бичгийг баримталжээ.

http://legal.un.org/ilc/documentation/english/a_cn4_601.pdf

Таны харж байгаа энэхүү баримт бичиг “Preliminary report on immunity of State officials from foreign criminal jurisdiction,by Roman Anatolevich Kolodkin, Special Rapporteur ” тухай  гэх нэртэй 2008 онд үүссэн олон улсын баримт бичиг юм.

Өчигдөр /2019.11.06/ өглөө 08:30 цагт ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр болон иргэн А нарыг Инчонд газардахад нь баривчилсан байна. Тэднээс тайлбар авсан бөгөөд саатуулагдснаас 48 цагийн дараа суллах уу, саатуулах уу гэдгийг шийдвэрлэх юм.


Хэрвээ тэднийг гэм буруутай гэж үзэх юм бол тус улсын хуулийн дагуу хариуцлага хүлээх юм. Өөрөөр хэлбэл асуудлыг БНСУ болон Олон улсын хуулийн дагуу процесс өрнөж байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Олон улсын заншилт болон гэрээ конвенцид суурилсан хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтан өөр улсын Эрүүгийн хуулиас дархан эрх ямбаар хамгаалагдсан байдаг. Үүнийг би өчигдөр ч хэвлэлийнхэнд тайлбарласан. Харамсалтай нь зарим нь андуу ташаа ойлгосон байна лээ. Би Д.Одбаяр гэх хувь хүнийг өмгөөлөх юм уу, эсвэл буруутгаагүй. Улс орны өндөр албан тушаалтанд үйлчилдэг олон улсын дүрэм журам, дархан эрхийн тухай ярьсан. Энэ дүрэм журам Монголоор дайран өнгөрч байгаа бусад улсын төрийн өндөр албан тушаалтнуудад, мөн манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд ганц Солонгос бус өөр улс оронд явахад ч үйлчилнэ.

Үүнийг би зохиож яриагүй. Олон улсын хуулийн хөгжил, хувьсал, хэрэглээ, практикийг судалж, мэргэжлийн нарийвчилсан дүгнэлт гаргаж байдаг НҮБ-ын Олон улсын хуулийн комиссын баримт бичгийг судлаад үзэхэд энэ тухай тодорхой бий. Бүр “төрийн албан тушаалтны” гэж тодотгосон байгаа. БНСУ-ын тал энэ дүрэм журмаа мэддэг, дархан эрхийг хүлээн зөвшөөрсөн учраас Цэцийн дарга Д.Одбаярыг цааш аяллаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн хэрэг. Тэгээгүй бол, Цэцийн даргыг явъя гэснээр, эсвэл дан ганц манай Консулынхны хүссэнээр цааш явуулчихгүй шүү дээ. Тэд дэлхийгээр нэг айлчлал хийж, арга хэмжээнд оролцохоор явж буй төрийн өндөр албан хаагчдад үйлчилдэг олон улсын дүрэм журмаа л барьсан хэрэг. Хэрвээ манай Цэцийн дарга буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Тэгэх ч ёстой. Төрийн албан ажлаа дуусган буцаж БНСУ-д ирээд тайлбараа өгнө гэсэн байна билээ. Энэ нь бас зөв” гэв.

Өөрөөр хэлбэл олон улсын заншилт хууль нь олон зууныг дамнан хөгжиж дэлхий дахинд хэрэглэгдэж буй хууль юм байна. Энэхүү хууль Монгол, Солонгос зэрэг олон улсад ижил хэмжээнд үйлчилдэг юм байна. Тиймээс ҮХЦ-ийн даргын гэм буруутай эсэх нь олон улсын анхаарал татсан хэрэг болж байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.