Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа буюу Хаянаа Төрийн дээд шагнал болох Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Төрийн минь хишиг Түмэн олны минь хайр хүндэтгэл…” хэмээн Алтангадас одонгийнхоо гэрэл зургийг дэлгэсэн байна.
Тэрээр өнгөрсөн хэдэн жил Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан ч, энэ оны эхэнд ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.