Орчуулагч Э.Содонтогосын эцсийн сонголт Б.Ганболд болов

Э.Содонтогосыг монголын урдаа барьдаг синхрон орчуулагч гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Олон жилийн турш төрийн гурван өндөрлөгт үйлчилсэн тэрээр өөрөөсөө 10 гаруй насаар ах “Үндэсний шуудан”-гийн Б.Ганболдтой ханилж, хувийн амьдралдаа эргэлт хийжээ. Түүний энэхүү огцом шийдвэр ойр дотныхныг нь гайхшруулаад байгаа сурагтай.

Б.Ганболдын хувьд хэвлэл мэдээллийн салбарт нэр хүндтэй нэлээд олон сонины эрхлэгчээр ажиллаж байсан эрхэм.
Хэдийгээр нэрт зохиолч Н.Банзрагч, алдарт уртын дуучин Н.Норовбанзад хэмээх суут хүмүүсийн хүргэн байсан ч ханиа алдаад олон жилийг ганцаар туулсан гэдэг.
Харин Э.Содонтогосын хувьд хувийн амьдралаа нууцлаж чаддаг. Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал тэрээр АСЕМ-ийн үеэр ерөнхийлөгчийн дэргэд синхрон орчуулга хийхэд гадны сэтгүүлчид өөрийн эрхгүй “Wow!” хэмээн дуу алдаж, ярьж бичиж байсан.

