С.Баярын топ хүргэд
“Монгол Масс Медиа” группын захирал А.Амундра нь сэтгүүл зүй, бизнесийн салбарт амжилттай яваа залуу бизнесмений нэг. Хэвлэл мэдээллийн салбарт манлайлагч, залуу магнатын хувьд хувийн амьдрал нь олон нийтэд ил болоод байдаггүй.
Монголын сэтгүүлзүйн томоохон төлөөлөгч тэрээр “Асем вилла” амьдардаг гэнэ лээ.
Гуч гарч яваа залуу бизнесмений эхнэрийг Б.Саран гэдэг. Тэд хоёр хүүхэдтэй. Б.Сарангийн хувьд Англи, Энэтхэгт боловсрол эзэмшсэн даруухан, үзэсгэлэнтэй бүсгүй бий.
Б.Саран Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсаны төрсөн ах С.Баяраагийн охин юм.
Дашрамд дуулгахад, “Сант”-ийн З.Энхтөр А.Амундра нар нэг айлын хүргэн гэнэ лээ.
Нэг нь боловсрол олгож, нөгөө нь соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж яваа хүргэчүүлийн сонирхол нэг цэгт огтолцдог. Тэр нь амьд хөгжим.