“Монгол Жоли” шашны дэлгүүр нээжээ
Холливудын сайхан бүсгүй жүжигчин Анжелина Жолитой усны дусал мэт ижилхэн нэгэн бүсгүй бол яахын аргагүй “Түшиг” их дэлгүүрийн захирал Э.Мөнгөнцэцэг.
Өөрийгөө Меган гэж нэрлэдэг түүний хамар, уруул, нүд, хөмсөг гээд тоочоод байвал төстэй зүйл нэлээдгүй их. Э.Мөнгөнцэцэгийг энэ тэнд явж байхад зарим нэг хүмүүс Анжелинатай Жолитой адилхныг нь гайхан цоо ширтэж барьц алдуулах тохиолдол мэр сэр гарч байсан гэдэг.
Тэгвэл тэрээр шашны дэлгүүр нээсэн сурагтай. Дэлхийн брэндийг монголчуудад авчирсан түүнийг бурхны шашин судлаж, сонирхол нь шашины дэлгүүр нээхэд нөлөөлсөн гэх.
Э.Меганы хувьд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байснаас гадна гадаадад чамгүй өндөр боловсрол эзэмшсэн нэгэн.
Монголд брэнд гэдэг нэр сураг төдий байхад тансаг үнэртнүүдийг оруулж ирсэн сүйхээтэй, чамбай бизнесмэн бол түүний нөхөр Г.Баттүшиг. Улсын их дэлгүүрийн гэсэн тодотголтой байсан хатагтай Сүхээгийн ганц хүү гэдгээр нь бизнесийн хүрээнийхэн сайн мэддэг. Г.Баттүшигийн тухайд АНУ-д боловсрол эзэмшиж ирэн, гэргийнхээ хамт аав, ээжийнхээ бизнесийг үргэлжлүүлсэн нэгэн.
Тэд “Түшиг” ХХК-аа групп болгон үргэлжлүүлж, Түшиг их дэлгүүрээс гадна Улаанбаатар их дэлгүүрээ нээж амжилттай ажиллуулж байгаа юм.
Монголын Анжелина Жоли өдгөө тэрсхэн хоёр хүүхдийн ээж төдийгүй сүүлийн үед “Улаанбаатар” их дэлгүүрийн захирлаар ажиллан, Монголын бизнесмен эмэгтэйчүүдийн нэгэн нүүр царай нь болж яваа билээ.