“Хэцүү анги”-ийн хэрсүү ээж ингэж зөвлөв
“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс Б.Бадамцэцэг 10 гаруй жилийн өмнө “Хэцүү анги” киногоор та бидний танил болж байсан билээ. Өдгөө шүдний эмч хийж, хувийн амьдралдаа түлхүү анхаарах болсон тэрбээр өдгөө хүү, охины ээж болжээ.
Үе үехэн сошиал найзууддаа шүдний зөвлөмж өгдөг тэрээр хүүхдийн шүдний сойзыг хэрхэн сонгох талаар ийнхүү бичжээ.
“Хүүхдийн нас хүйсийг хамаарахгүйгээр аль болох зөөлөн сойз сонгох хэрэгтэй. Ингэхдээ хүүхдийн үүдэн 2 шүдэнд дүйцэхүйцийг олох хэрэгтэй.
Мөн 3 сар тутамд сойзоо шинэчлээрэй. 3 аас доош насны хүүхдийн шүдийг угаахдаа маш бага оо түрхэж, идэж болдогыг сонгоорой.
Түүнээс дээш настай бол вандуй шиг хэмжээний оо түрхэж угаах.
Хүүхэддээ шүдний оо бол хоол хүнс биш гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.