Хөтлөгч С.Чимгээ цагаан идээний “улаан фэн”
Нэвтрүүлэгч С.Чимгээг сүүлийн үед хүмүүс “мөнхийн залуу” тодотголыг топ модель Э.Одгэрэлтэй булаалдах бүсгүйчүүдийн нэг хэмээн онцлох болжээ. Тэрээр 20 гаруй жил телевизийн салбарт ажиллаж байгаа ч өмнөхөөсөө залуужсан мэт сэтгэгдэл төрүүлдэг болсон.
Ажлаасаа хамгийн их кайф авдаг гэдэг тэрээр өөрийнхөө сайхан харагддаг нууцыг эрүүл амьдралын хэв маягтай холбон тайлбарладаг.
Саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа
“Би 170 см өндөртэй, 58 кг жинтэй.
Өдөр тутамдаа тараг сүү, цагаан идээг тогтмол хэрэглэдэг. Ер нь бол цагаан идээний улаан фен” гэжээ.