“Хар” Төөгөө “марафон”-чин болжээ
Хошин урлагийн стэнд ап комеди төрлийг Монголд түгээн дэлгэрүүлж буй “Инээдмийн лаборатори” буюу “Comedy lab” клубийн комедиан Б.Төгөлдөр буюу “Хар” Төөгөө энэ шинэ жилээр нэлээд эрэлттэй байгаа сурагтай.
“Чингис хаан” банканд диллер хийдэг тэрээр ажилдаа ч очихоо больсон гэнэ шүү.
Тэрээр нэг шинэ жилийн баярыг 300-800 мянган төгрөгөөр хөтлөж тун чиг орлоготой байгаа бололтой.
Үүнийгээ батлах гэсэн мэт өөрийн цахим хуудаснаа “Шинэ жилээс шинэ жилийн хооронд марафондож байна” хэмээн бичжээ.