Топ модель Д.Пүрэвсүрэн багшлахаа түр завсарлав
Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель Д.Пүрэвсүрэн иогоор хичээллэх болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэрбээр хоёр дахь төрүүлчихээд иогаар хичээллэсэн төдийгүй гоо сайханы нууцаа иог хэмээн хэлдэг юм билээ.
Багагүй хугацаанд иогоор хичээллэсэн түүний хувьд иогийн багшлаад хоёр жил гаруй болсон.
Харин тэрээр хүүхдийн хичээл сургууль амарсантай холбогдуулан багшлахаа түр завсарлаад байгаа гэнэ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Сурагчдын амралт эхэлсэн учраас би нэгдүгээр сард анги авахгүй түр өнжинө. Харин Нараа иог маань хуучин хувиараараа хичээллэнэ” гэжээ.